No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Жавхлан: Хүүхэд бүрд мөнгө өгөх, нөхөн олгоход 167 тэрбум төгрөг зарцуулна

Б.Жавхлан: Хүүхэд бүрд мөнгө өгөх, нөхөн олгоход 167 тэрбум төгрөг зарцуулна

-

2023 оны улсын төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох гэж байна. Энэхүү төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа нар УИХ-д өнөөдөр өргөн барилаа.

Сангийн сайд Б.Жавхлан “Нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний

  • 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдана.
  • Ахмад настны тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг 
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, мөн өнгөрсөн хугацааныхыг нь нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдлээ” гэв.

Түүнчлэн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 187 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсвөөс нийслэлийн төсөвт хуваарилж байгааг тэрбээр мөн хэллээ.  Харин зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ. Дээр дурдсан таван чиглэлд төсвийн тодотголыг зарцуулснаар нэг сая гаруй хүнд үр дүн нь хүрнэ гэж тооцсон байна. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд