No menu items!
HomeХэн юу хэлэвТ.Сүхболд: Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн

Т.Сүхболд: Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн

-

Комедиан Б.Идэр-Одын хаягийг тогтоох зорилгоор интерполоор эрэн сурвалжилж буйг Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга, хурандаа Т.Сүхболд өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрбээр “Санхүүгийн Зохицуулах Хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн бий. Бид хамтарч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Үүнээс хоёр койны асуудалд гэмт хэрэг үйлдсэн үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үзэн, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.

Хоёр койнд холбогдох гэмт хэрэг нь анхдагч зах зээлээс мөнгө цуглуулаад хоёрдогч зах зээл рүү буюу токен болгож гаргалгүйгээр иргэдэд тарааж өгсөн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзээд хааж шийдвэрлэсэн.

Үлдсэн 22 койны иргэдтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Шалгах шаардлагатай зүйл бий. Тиймээс интерполын хөх булант эрэн сурвалжлах зарласан нь үнэн. Хөх булант гэдэг нь хаа байгаа газрынх нь хаягийг тогтоох зорилготой” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд