No menu items!
HomeУлс төр"БЗС-д долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1.1 тэрбумын эргэн төлөлт...

“БЗС-д долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1.1 тэрбумын эргэн төлөлт хийгдээд байна”

-

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулахдаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид нийгмээрээ нэг хүнийг, эцэг эхийнх нь хашиж байсан албан тушаалаар нь яллаж, харлуулж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй ч зөв шударга үнэлэлт дүгнэлт, баримт байгаасай гэж хүсэж байна.

Өнгөрсөн хоёр өдөр АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, 1997 оноос хойшхи бүх баримтад шинжилгээ хийж байна. Сүүлийн үед гадаадад сурч байгаа оюутан, хүүхдүүд, тэдний эцэг эх утсаар хандаж, “цаашдаа сурах хэрэг байна уу” цаашлаад хүүхэд нь амиа хорлох талаар ч ярьж байна гэдгийг хэлсэн. Тиймээс хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа монголчууд, гэр бүлд хүндээр тусаж байгаа асуудал байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүх, тунгаах хэрэгтэй.

Сургуулиа төгсөөд таван жил ажиллан, НДШ-ээ төлсөн бол гэрээгээ биелүүлсэн хэмээн үзэж чөлөөлөгдөж байсан ч нийгмээс ирэх шаардлагыг биелүүлэхээр зарим нь эхнээсээ төлж эхэлсэн. Долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1.1 тэрбумын эргэн төлөлт хийгдээд байгаа нь нийгмээс ирэх шударга ёсны шаардлагын биелэлт юм” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд