No menu items!
HomeНийгэм"БЗС-гаас гадаадад зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг зөрчил илэрсэн"

“БЗС-гаас гадаадад зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг зөрчил илэрсэн”

-

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.05.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Боловсролын зээлийн сангийн асуудал өнгөрсөн өдрүүдэд олны анхаарал татлаа. Уг зээлийн сантай холбоотой шалгалт хийгдэж байгааталаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдлээл өгсөн юм.

Тэрбээр “АТГ-аас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд Боловсролын Зээлийн Санд шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар нэлээн хэдэн зөрчил илэрсэн.

Тодруулбал, БЗС-гийн сангийн албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, ил тод байдлыг нь хангадаггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг, хууль зөрчиж өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг зөрчил илэрсэн.

Мөн БЗС-гийн сангийн албан тушаалтан нь өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй албан бичгийг холбогдох бүртгэлийн хэлтэст хүргүүлдэг.

  • Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй.
  • Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлдэггүй. 
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг.
  • Захиалагч байгууллагадаа гэрээнд заагдсан хугацаандаа ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг.
  • Гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг.
  • БЗС-гаас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллароор нэхэмжлэх ирсэн байхад америк доллароор тооцоод шилжүүлдэг байна.

Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд