No menu items!
HomeЭдийн засагСЗХ: Богино хугацаанд мөнгөтэй болох, мөнгөө өсгөх гэсэн хүмүүс хохирогч болох нь...

СЗХ: Богино хугацаанд мөнгөтэй болох, мөнгөө өсгөх гэсэн хүмүүс хохирогч болох нь ихэссэн

-

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн луйврын төрлүүд, тэр дундаа цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гэмт хэргийн схемүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгө угаах гэмт хэрэг, санхүүгийн луйвар” гарын авлагыг бэлтгэн гаргажээ.

Богино хугацаанд их мөнгөтэй болох эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Цагдаагийн ерөнхий газарт 2021 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25.3 хувийг санхүүгийн залилан, луйврын төрлийн гэмт гэмт хэрэг эзэлж байсан бол өнгөрсөн онд нийт гэмт хэргийн 32.8 хувийг эзэлсэн байна.

Ялангуяа криптовалютын луйвар, сүлжээ, аппликейшн зэргээр дамжуулан мөнгөө өсгөх зэрэг луйврын олон төрлийн арга хэрэгсэл бий болсон.

Иймд иргэд, олон нийт санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлж энэхүү гарын авлагатай танилцахын зэрэгцээ богино хугацаанд өндөр хүү, ашиг амласан элдэв  санхүүгийн луйварт итгэж хөрөнгө оруулалт хийлгүй тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авч, баталгаатай хөрөнгө оруулалтын хэрэгслийг сонгохыг зөвлөж байна. Ингэснээрээ өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйврын хохирогч болохоос сэргийлэх бүрэн боломжтой.

Эх сурвалж: СЗХ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд