No menu items!
HomeЭмч зөвлөж байнаП.Зундуйдорж: "Улаан хоолойн хавдрын үед горойх шинж илэрнэ"

П.Зундуйдорж: “Улаан хоолойн хавдрын үед горойх шинж илэрнэ”

-

Улаан хоолойн хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаар ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын их эмч П.Зундуйдорж мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Улаан хоолойн хавдар үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Ямар нэг эрхтний эд эс өөрийн үйл ажиллагааг явуулж чадахгүй эрчимтэйгээр олширч, хяналтгүй болохыг л хавдар гээд байгаа юм. Харин улаан хоолойн хавдар үүсэхэд халуун хоол цайг хурдан идэж уух, архи тамхины хэрэглээ, удаан хугацаанд сөөргөөтэй байх, жимс болон хүнсний ногоог бага хэрэглэх, цөсний хүүдий авхуулах, зарим вирусийн халдвар, хеликобактери, таргалалт зэрэг нь нөлөөлдөг.

Эдгээрээс хамгийн өндөр эрсдэлтэй нь халуун уух юм, сөөргөө, архи тамхины хэрэглээ, жимс болон хүнсний ногоог бага хэрэглээ гэж үздэг.

Улаан хоолойн хорт хавдрын үед түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь юу вэ. Ямар оношилгоо хийлгэх вэ?

Улаан хоолой нь хоолыг ходоодруу дамжуулан өнгөрүүлэх зам. Энэ замд саад гарч эхэлдэг. Тухайлбал горойх шинж илэрнэ. Хүмүүс бүхэл хоол идэхээр горойж, гаргаад байна гэдэг.

Оношилгооны хувьд, улаан хоолой нь хөндий эрхтэн учраас дурандуулах хэрэгтэй. Сүүлийн нэг хоёр жил хавдрууд эрт үедээ оношлогдож байгаа. Энэ нь улс орон даяар явагдаж буй урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой гэж бодож байна. Үүнтэй холбоотой хожуу үеийн хавдрын тоо арай багасаж байна. Энэ бол сайн үзүүлэлт.

Улаан хоолойн хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

Хавдар нь халдварт, хурц өвчин биш шүү дээ. Удаан хугацаанд үүсдэг архаг өвчин. Тиймээс урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнээс сэргийлэхийн тулд дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй.

Жишээлбэл, халуун цайг хөргөж эсвэл аажуу, удаанаар уух, жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэж, сөөргөөг эмчлэх нь зүйтэй. Мөн жилдээ нэг дурангийн оношилгоо хийлгэж байхыг зөвлөе.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд