No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Ууганбаяр: Турк улсад нэг давхраа манай улс шиг үйлчилгээний төв болгосон байшин...

Б.Ууганбаяр: Турк улсад нэг давхраа манай улс шиг үйлчилгээний төв болгосон байшин овоолсон шороо шиг болсон

-

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн талаар илтгэл танилцууллаа. 

Тэрбээр “Гамшиг болсон тус газар нь хоёр сая гаруй хүнтэй томоохон хот байсан. Улаанбаатар хотоор жишээ татахад Таван шараас Хужирбулан хүртэлх зайтай газрын зам дагуу баригдсан бүх байшин нурсан байв. 

Нурсан барилгын цаагуур харагдах зарим барилга бүтэн байгаа ч орон нутгийн удирдлага нь “Хотоо бүрэн цэвэрлээд шинэ хот байгуулна. Бүтэн үлдсэн барилгыг дахин ашиглахгүй” гэсэн юм. 

Байшингийн ханыг дүүргэсэн тусгаарлагч нь нүхтэй тоосгонуудыг шидэхэд бутарч унадаг. Ямар шалтгаанаар барилга барихад ашигладгийг мэдэхгүй ч хэврэг байсан. 

Юу ч үгүй нурсан барилгаас хүн амьд үлдэх магадлал туйлын бага. Амьдралын алтан гурвалжин орсон хүмүүс амьд үлдсэн. 

Түүнчлэн одоогийн байдлаар 50,000 гаруй хүн газар хөдлөлтөөс болж амиа алдсан гэх боловч үүний цаана хэчнээн хүн дарагдаж, шороотой хамт ачигдсаныг мэдэхгүй. 

Мөн орон сууцныхаа хажууд тээврийн хэрэгслээ тавьсан нь бүгд дарагдсан. 

Бид дөрвөн барилга дээр очсон. Эхний хоёр нь хүний хөдөлгөөн ихтэй газар бөгөөд нэг давхраа манай улс шиг үйлчилгээний төв болгожээ. Үүнээс шалтгаалж тэр хоёр байшин овоолсон шороо шиг болсон. Харин хүний хөдөлгөөн бага орон сууц нь өөрчлөөгүй учраас хэвээр үлдсэн байна.

Турк улсад болсон шиг газар хөдлөлт манай улсад өвөл болбол нэгдүгээр хорооллын есөн давхар нэг барилга нурсан ч бид зохион байгуулж дийлэхгүй” гэв.  

Аврагч нарын гэр бүлийнхэн нь гамшигт өртсөн учир аврах ажиллагаанд оролцох сэтгэл зүйгүй байсан. Турк улс руу аврах ажиллагаанд явсан зурагчид авсан зургаараа тавдугаар сард үзэсгэлэн дэлгэх болсныг бригадын генерал Б.Ууганбаяр хэлэв. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд