No menu items!
HomeЗөвлөгөө"Чихрийн шижингийн шалтгаант нүдний өөрчлөлтийг эмчлэхгүй орхивол хараа аажим алдагдана"

“Чихрийн шижингийн шалтгаант нүдний өөрчлөлтийг эмчлэхгүй орхивол хараа аажим алдагдана”

-

Чихрийн шижингийн шалтгаант нүдний өөрчлөлтийг эмчлэхгүй орхивол хараа аажим алдагдаж, төдий хэмжээгээр амьдралын чанар буурдаг хэмээн НЭМҮТ-өөс анхааруулж байна. Иймд чихрийн шижингийн эрсдэлээ үнэлэх хэрэгтэй аж.

Хэрэв эрсдэлийн үнэлгээ:

  • 5>Эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй
  • 5≤ Өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж өлөн үеийн глюкозын түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэй гэлээ.

ТТАХНЭ-ийн дотоод шүүрлийн их эмч Н.Уянга “Чихрийн шижин өвчний үед юун түрүүнд ам цангах шинж илэрнэ. Мөн их уух, их шээх, нүд бүрэлзэх гэх мэт шинж илэрдэг бөгөөд ийм зовиур ажиглагдвал жил болгон эрт илрүүлдэгт хамрагдах хэрэгтэй. Чихрийн шижин өвчин нэгэнт оношлогдсон бол хяналт хамгийн чухал. Чихрийн шижин оношлогдсон хүн маань өөрөө глюкозоо хоолноос хоёр цагийн дараа, мөн орой унтахын өмнө үзнэ. Аль болох жингээ барих хэрэгтэй. Тэр дундаа хэвлийн таргалалтыг анхаарах шаардлагатай.

Түүнчлэн артерийн даралтыг 130/80-аас дотогш байлгах хэрэгтэй бөгөөд гэрээрээ хянаад явах боломжтой. Эмчийн зөвлөсөн эмийг уух хэрэгтэй” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд