No menu items!
HomeХүмүүсАлдарт хошууч Черкасовын тухай өгүүлэх цувралууд

Алдарт хошууч Черкасовын тухай өгүүлэх цувралууд

-

Хошууч Черкасовын тухай өгүүлэх сонирхолтой цувралуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Түүний дүрийг Андрей Игорьевич Смоляков бүтээсэн бөгөөд жүжигчин уг дүрээр улам алдаршжээ.

1. Мосгаз

1962 он. Черкасов цуврал алуурчин Владимир Ионесянтай холбоотой хэргийг шалгаж эхлэв. Энэ нь Черкасовын анхны илрүүлсэн хэрэг бөгөөд киноны үйл явдлыг бодит үйл явдлаас сэдэвлэсэн байна.

Владимир Ионесян бол ЗХУ-ын анхны цуврал алуурчдын нэг. Тэрбээр өөрийгөө хийн үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтан гэж танилцуулж, орон сууцанд нэвтрэн хэрэг үйлддэг тул “Мосгаз” хэмээх хоч авчээ.

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова, Максим Матвеев, Георгиевич Вихров, Юрий Чурсин, Агния Кузнецова, Светлана Ходченкова.

2. Палач

1965 он. Анхны хэрэг гарснаас хойш гурван жил өнгөрчээ. Нийслэлийн захад эгэл жирийн нэгэн эмэгтэй амьдарна. Гэвч үнэн хэрэгтээ тэр бол фашистын тушаалаар эх орон, нутаг нэгтнүүдээ /партизанууд, хоригдлууд, жирийн иргэдийг/ хөнөөдөг фашист “цаазлагч” байв.

Тагнуулын мэдээгээр, дайны үед тэр хорь орчим настай байсан бол одоо дөч гарсан байх ёстой. Гэтэл цаазын ял гүйцэтгэгч эмэгтэйн царайг хэн ч хараагүй байхад яаж таних вэ? Харин Черкасов үүнийг шийднэ.

Жүжигчид: Андрей Смоляков, Виктория Толстоганова, Юлия Пересильд, Марина Александрова, Алексей Бардуков.

3. Паук

1967 онд нийслэлийн загварын ордонд алдартай загвар өмсөгчийг хөнөөснөөр үйл явдал өрнөнө. Хэргийг хошууч Черкасов болон түүний багт даатгажээ. Харин Черкасов хэргийг илрүүлэхийн тулд өөрийн хамгийн сайн хамтрагч, туслах Соня Тимофееваг загвар өмсөгчийн агентлагт нэвтрүүлэхээр шийддэг.

Тэрээр загварын ордонд ямар уур амьсгал ноёлж, ажилчдын хоорондын харилцаа ямар байгааг олж мэдэхээр болно. Харин энэ үед өөр нэг загвар өмсөгч амиа алдаж, үйл явдал улам сонирхолтой болно…

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова, Сергей Угрюмов, Сергей Годин, Марк Богатырев, Каролина Грушка, Родион Нахапетов.

4. Шакал

Шинэ арван. 70-аад оны эхэн үе. Хошууч Черкасов болон түүний баг социалист өмчийн хулгайн хэргийг шалгаж эхэлнэ. Мөрдлөгийн явцад тэд хэргийн цаана гэрч үлдээдэггүй хүчирхэг бүлэглэл байгааг олж тогтооно.

Харин уг хэрэгт ОБХСС болон Дотоод хэргийн яам оролцох болсноор үйл явдал өрнөдөг.

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова, Екатерина Климова, Вадим Андреев, Алексей Бардуков, Павел Чинарев, Александра Бортич.

5. Операция, Сатана

1975 он бол хүйтэн дайны оргил үе байлаа. ЗХУ, АНУ хэмээх хоёр том гүрэн урьд өмнө хэзээ ч байгаагүй зэвсгийг үйлдвэрлэхээр зүтгэнэ. Цөмийн зэвсгийн бүх хүчийг хамгийн түрүүнд эзэмшиж буй хүн энэ дэлхийн эзэн болно хэмээн бодож байв.

Энэ үед ЗХУ-ын цөмийн физикчид маш нууц “Сатан” пуужин дээр ажиллаж байв. Гэвч энэ талаарх мэдээлэл аль хэдийн барууны орнуудад цацагдаж эхэлнэ. Харин Черкасовын үүрэг бол мэдээлэл өгөгч тагнуулыг барих байлаа.

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова, Виктория Исакова, Игорь Гордин, Владимир Ильин, Сергей Колтаков, Яна Сексте.

6. Формула мести

Москва, 1977. Черкасов архитекторын нэгэн оюутан дээвэр дээрээс унаж, нас барсан хачирхалтай хэргийг шалгах болно. Харамсалтай нь оюутны ээж ч амиа хорлосон байв.

Харин хэргийн ул мөр Черкасовын багийнханыг элит байшингийн оршин суугчид ихэвчлэн цагийг өнгөрөөдөг ипподром руу хөтөлдөг. Үйл явдал хэрхэн өрнөх бол…

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова, Дмитрий Астрахан, Юрий Чурсин, Софья Евстигнеева, Сергей Гармаш, Светлана Немоляева, Александр Лазарев.

7. Катран

1978 он. Черкасов “катранс” гэж нэрлэгддэг нэгэн нууц казинод ажиллах болно. Москва дахь “Катранс” казино өдөрт нэг сая хүртэл рубль олдог ч далдуур олох ашиг нь их байв. Үүний цаана юу байв?

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова, Максим Аверин, Алена Бабенко.

8. Западня

Шинэ цувралын үйл явдал 1980 онд өрнөнө. ЗХУ-ын удирдлагад Леонид Ильич Брежнев хэвээр байлаа. Черкасов болон түүний багийнхан Москвад үйлдэгдсэн шинэ гэмт хэргийг мөрдөх болно.

Москва, 1980 он. Олимпийн наадмын өмнөхөн хаан Сазоныг алжээ. Ийм олны анхаарлыг татсан хэрэг гэмт хэрэг үймээн дэгдээх вий гэдгээс эрх баригчид айж эхэлнэ. Харин Хошууч Черкасов ээдрээтэй хэргийг илрүүлж, эрх баригчдыг тайвшруулах үүрэг хүлээв.

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова, Олег Ягодин, Екатерина Вилкова, Алексей Бардуков, Александр Голубев, Полина Пушкарук, Александр Феклистов Николай Добрынин, Илья Лыков, Леонид Окунев.

9. Хошууч Черкасовын ес дэх хэрэг

Шинэ цувралын зураг авалт 2022 оны зун эхэлжээ.

1982 он бол Леонид Ильич Брежневийн засаглалын сүүлчийн жил юм. ЗХУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Брежнев 1982 оны 11-р сарын 10-нд зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгсөв. Харин түүний дараа Юрий Андропов засгийн эрхэнд гарах бөгөөд Андропов нам дахь авлигатай тэмцэж эхэлдэг. Тэрээр коммунист намын хэд хэдэн удирдагчдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ингэснээр хошууч Черкасовын багт хийх ажил их болно …

Жүжигчид: Андрей Смоляков, Марина Александрова и другие

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд