No menu items!
HomeНийгэмЦЕГ: 15 настай охины амийг гэр бүлийн хамаарал бүхий хүн хохироосон нь...

ЦЕГ: 15 настай охины амийг гэр бүлийн хамаарал бүхий хүн хохироосон нь тогтоогдсон

-

Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “2023 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын БОЭТ-д толгойдоо оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэрэгт ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдан Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үр дүнд хэргийг түргэн шуурхай илрүүлэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч Ж нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр толгойдоо цохиулж гэмтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Улмаар нэгдүгээр сарын 28-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг хохирогч охины гэр бүлийн хамаарал бүхий иргэн Ж гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон. Тиймээс Ж-д ЭХТА-ын 10.1-1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлаад, цагдан хорих таслан сэргийлэх авах саналаа хүргүүлсэн.

Цахим орчинд гарсан, хохирогчийг сургуулийн орчинд дөрвөн сурагч турбогоор цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй. Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд