No menu items!
HomeУлс төрЕрөнхий сайд БНСУ-д хийх айлчлалаараа визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар тохиролцоонд хүрэхийг зорьж...

Ерөнхий сайд БНСУ-д хийх айлчлалаараа визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар тохиролцоонд хүрэхийг зорьж ажиллана

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд тус улсад айлчилна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.

Айлчлалын хөтөлбөрөөс:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
  2. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана.
  3. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзана.
  4. Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана.

Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. 

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолно.  

Энэ хүрээнд Хөшигийн хөндийд шинэ дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ноу-хау, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд үр ашигтай санал солилцохоор төлөвлөжээ.

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан БНСУ-аас аялал жуулчлалыг өргөнөөр татах, иргэд солилцоог дэмжих, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэхийг зорьж ажиллана хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд