No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Билэгтсайхан: Урд хөршид коронавирусийн халдварын тохиолдол өндөр хэвээр байна

Ц.Билэгтсайхан: Урд хөршид коронавирусийн халдварын тохиолдол өндөр хэвээр байна

-

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалт болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэхтэй холбогдуулан зөвлөмж, мэдээлэл өгч байна. 

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан “Манай улсад коронавирусийн халдвараар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 хүн хяналтад байна. 16 сорьцын 15-д нь Омикроны B.Q1.2 дэд хувилбар, нэг сорьцод BA.5.2 гэдэг хувилбар илэрсэн.

Замын-Үүд-Эрээний хилийн боомт нээгдсэнтэй холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Боомтоор ирж байгаа гадаадын болон дотоодын иргэдээс түүвэрлэн тандалтыг хийж байна.

Тухайлбал, урд хил нээгдсэнээс хойш дотоод, гадаадын 365 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй. Үүнээс гадна коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг дэмжих, эмнэлгийн орны болон эмийн нөөцийн бэлэн байдлыг хангаж байна.

Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан иргэд урд хөрш рүү явах гэж төлөвлөж байгаа байх. Эдгээр иргэдэд анхааруулж хэлэхэд урд хөршид коронавирусийн халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Манай улсад бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа тул эрсдэлээ тооцоолж бизнес, аяллаа төлөвлөхийг зөвлөе” гэв.

Мөн ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд