No menu items!
HomeЭрүүл мэндБамбайн хорт хавдрын эрт үед зовиур илэрдэггүй ч зарим тохиолдолд дууны өнгө...

Бамбайн хорт хавдрын эрт үед зовиур илэрдэггүй ч зарим тохиолдолд дууны өнгө сөөх шинж илэрнэ

-

Бамбайн эмгэгийн талаар ХСҮТ-өөс мэдээлэл өглөө.

Бамбай булчирхай нь хүзүүний урд, цагаан мөгөөрсөн хоолой дээр байрладаг дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Хэвийн үедээ 3-4 см хэмжээтэй, 30 грамм орчим жинтэй энэ эрхтэн нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, цусан дахь кальцийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулах, биеийн температурыг зохицуулах гээд хүний биеийн ихэнх үйл ажиллагаанд оролцдог. Бамбай булчирхайнаас гарах дааврын хэмжээг өнчин тархи удирдаж байдаг.

Бамбайн зангилаа нь түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд 45 хүртэлх насны эрүүл хүмүүсийг санаандгүй байдлаар хүзүүний эхо шинжилгээнд хамруулахад 50 хувьд нь илэрч байдаг ба үүний 95 хувьд нь хоргүй бүтэцтэй зангилаа байдаг.

Бамбайн хоргүй зангилааг эхо шинжилгээгээр бүрэн оношлох боломжтой ба шууд хавдартай боллоо хэмээн айж сандрах шаардлага байхгүй юм. Хоргүй зангилааг 6 сараас жилд нэг удаа бамбайн эход харуулж, хянаж байх зөвлөгөө өгдөг бол харин хортой хавдрын сэжигтэй байх үед эсийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулах болно. Тиймээс та бамбай зангилаа бүрийг хатгаж эсийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй, гэдгийг сайн ойлгож аваарай.

Бамбайн хортой хавдрын шалтгаан, хүчин зүйлийг дурдвал:

  • Хүүхэд насандаа цацраг туяаны нөлөөнд өртөж байсан
  • Хорт хавдрын улмаас туяа эмчилгээнд орж байсан
  • Удамд бамбайн хорт хавдар илэрч байсан
  • Хөхний хорт хавдраар өвчилсөн өгүүлэмжтэй
  • Эстроген дааврын ялгарал ихсэх

Нийт бамбайн зангилаат эмгэгийн 5 хувьд нь хортой хавдар тохиолдох ба 40-50 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өвчлөх эрсдэлтэй байдаг. Бамбайн хорт хавдрын эрт үед ямар нэг зовиур илэрдэггүй ч зарим тохиолдолд хүзүүний урд овойх, хүзүүнд булчирхай томрох, хатуу зүйл тэмтрэгдэх, дууны өнгө сөөх, залгихад зовиуртай байх зэрэг шинж илэрнэ.

Бамбайн хорт хавдар нь маш удаан явцтай, бусад хавдартай харьцуулахад тавилан сайтай, бүрэн эдгэрэх боломжтой байдгаараа онцлог юм. Эмчилгээний хувьд бамбай булчирхай тайрах, хүзүү өвчих мэс засал хийж, шаардлагатай тохиолдолд радио изотоп иод 131 эмчилгээ хийдэг. Бамбай булчирхайг бүтэн авах мэс засал хийлгэсэн бол бамбайн даавар орлуулах эм насан туршдаа уух шаардлага үүсдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд