No menu items!
HomeУлс төрХ.Нямбаатар: Бэлтгэл хангагдвал I сард Замын-Үүд-Эрээний зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ

Х.Нямбаатар: Бэлтгэл хангагдвал I сард Замын-Үүд-Эрээний зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ

-

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын хил нээгдэх талаар болон боомтуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцсон. Тухайлбал, төмөр замын хил холболтын асуудал, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо. 

ӨМӨЗО-ны боомтын захиргааны баримталж буй боомтод шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, 5G технологийг ашиглаж бараа солилцоог нэмэгдүүлэх саналыг тус улсаас тавилаа. Бид тавьж буй бүх санал хүсэлтийг хүлээн авлаа. Өлзий Цагаан дэл уулын боомтын асуудлаар тус улсаас санал мөн тавьж байна. Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрт чармайлт гаргаж ажиллана.

Аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлдэг боомт Замын-Үүд-Эрээний боомт байгаа. Цаашид ӨМӨЗО-ны зүгээс зорчигч ихээр нэвтэрдэг боомтуудаар аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх нь зохимжтой биш гэлээ. Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд