No menu items!
HomeХоол, шим тэжээлЭ.Санчир: Ходоодны шархлаатай үед өлөн элгэн дэрээ ширгээсэн ус уух нь хамгийн...

Э.Санчир: Ходоодны шархлаатай үед өлөн элгэн дэрээ ширгээсэн ус уух нь хамгийн сайн эмчилгээ болдог

-

Ходоодны шархлаа өвчний үеийн хооллолтын дэглэмийн талаар УНТЭ-ийн нийгмийн эрүүл мэндийн албаны хоол зүйч Э.Санчир зөвлөгөө өглөө.

Ходоодны шарх үүсгэгч хүчин зүйл нь юу вэ?

Ходоодны шарх үүсгэдэг хамгийн том шалтгаан нь хеликобактерийн халдвар байдаг. Үүний дараа зохисгүй хооллолт ордог бөгөөд энэ нь үндсэн шалтгааны нэг болдог.

Ходоодны шархлаа өвчний үед ямар хоолны дэглэм баримтлах вэ?

1. Өглөө өлөн элгэн дэрээ ширгээсэн ус уух нь хамгийн сайн эмчилгээ болдог. Мөн хоол хооронд усыг хангалттай хэмжээгээр уух нь ходоодны хүчлийг бууруулж эдгэрэлтийг түргэсгэдэг.

2. Хоолны хэмжээ болон хоол идэх цаг маш чухал. Хоолыг өдөрт 5-6 удаагийн давтамжтай буюу ойр ойрхон хооллоно. Ингэснээр мөн эдгэрэх процесс илүү хурдан байдаг.

3. Ходоодны өвчний үед уураг, илчлэг илүү шаардлагатай болдог. Тиймээс хоол хүнсэндээ уураг орсон бүтээгдэхүүн сонгох нь зөв. Үүнд мах, өндөг, шош, вандуй зэрэг багтана.

4. Ходоодны хүчил ихэсгэх зүйлийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тухайлбал архи, кофе, хийжүүлсэн ундаа зэрэг нь хүчиллэг шинж чанартай учраас ходоодны өвчний үед хязгаарлана.

5. Давс болон амтлагч нь ходоодны шарх үүсэхэд нөлөөлдөг гол зүйлсийн нэг тул хэрэглээгээ хязгаарлана. Аль болох давс багатай хоол идэж, цууны төрлийн амтлагч хэрэглэхгүй байвал тохиромжтой.

6. Хүн болгон эслэгийн талаар ойлголттой, биед сайн гэдгийг мэдэх байх. Гэвч ходоодны шарх, ходоодны хүнд өвчний үед эслэгийн хэрэглээг бууруулах шаардлагатай. Эслэгийн хэрэглээ өндөр байх нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг хурдасгаж, ходоод хурдан хоосрох мэдрэмж өгдөг тул эслэг багатай хоол хэрэглээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд