No menu items!
HomeОнцлохБ.Энх-Амгалан: Монгол Улсын хилийн бүсийг нааш нь татсан, дахин өөрчлөх асуудал байхгүй

Б.Энх-Амгалан: Монгол Улсын хилийн бүсийг нааш нь татсан, дахин өөрчлөх асуудал байхгүй

-

“Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Б.Энх-Амгалан “Хилийн бүсийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоол нууцын зэрэглэлтэй орж ирсэн. Монгол Улсын хилийн бүсийг нааш нь татсан, дахин өөрчлөх асуудал байхгүй. 

Манай улс БНХАУ, ОХУ-тай хилийн маргаангүй. Урд хилээ НҮБ-аар баталгаажуулсан учир хилийн тор, багана, координат хөдлөх ямар ч асуудал байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Орон нутгийн эрх мэдэл бүхий дарга нар хилийн бүс рүү тэлж газар олгосон, суурьшлын бус бүс бий болгосон асуудлууд байгаа. Тийм учраас улсын тусгай хэрэгцээнд авахгүй бол болохгүй. Ганц манайх ч авдаг биш.

ОХУ 1958 онд хилийн гэрээ байгуулахдаа өөрийн газар нутгийн 15 км-ийг, БНХАУ 25 км-ийг улсынхаа тусгай хэрэгцээнд тус тус авсан. Манай улсын хувьд тусгай хэрэгцээнд авах хуультай, түүнийгээ УИХ-ын тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Хилийн бүсийг хөдөлгөж ашигт малтмалын лиценз авах гээд буй асуудал байхгүй. Дархан цаазтай, тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээний газрууд хуулиараа зохицуулагддаг. Хилийн 15 км доторх газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа болохоос нааш цааш хөдөлгөсөн юм байхгүй” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд