No menu items!
HomeЭдийн засагБ.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 13%-д хүргэх шийдвэр гарлаа

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 13%-д хүргэх шийдвэр гарлаа

-

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

Тэрбээр “Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн  байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гарлаа. 

Жилийн инфляц энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байна. Гэхдээ ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байна.

Эдийн засгийн идэвхжил энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс харьцангуй өндөр байж КОВИД-19 цар тахлын өмнөх түвшнийг давлаа. Сүүлийн саруудад уул уурхай, тээврийн салбар сэргэж, төмөр замын бүтээн байгуулалтын нөлөөгөөр барилгын салбар өсөлттэй болов. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон ХАА-н салбар зэрэг уул уурхайн ус салбар 2022 оны гуравдугаар улиралд үргэлжлэн идэвхлээ. 

Хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх түвшинд хүрч, өрхийн хэрэглээ сүүлийн дөрвөн улирал дараалан тогтвортой өсөж, өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийн төлөв БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодит орлого зэргээс голлон хамаарахаар байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний...

Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл болон “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО бүртгэжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн...

трэнд