No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндВ.Баярмаа: Гэр бүл бүрэн бүтэн, өв тэгш байх нь хүүхдийн эрүүл сэтгэл...

В.Баярмаа: Гэр бүл бүрэн бүтэн, өв тэгш байх нь хүүхдийн эрүүл сэтгэл зүйд чухал нөлөөтэй

-

“Хүүхэд , өсвөр насныхны сэтгэл зүйн” талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал , АУ-ны доктор  В.Баярмаа дараах зөвлөгөө, мэдээллийг өлгөө.

Улсын хэмжээнд 2013 онд өсвөр насны 11-18 насны 2,250 хүүхдүүдийн дунд тархалтын судалгаа хийсэн.  Судалгаагаар өсвөр насныхны

  • 60,5% нь эрүүл,
  • 30,5% нь тулгамдсан асуудалтай,
  • 9% нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарсан.

Дэлхий улс орнуудын хүүхэд, өсвөр үеийн судалгаанаас харахад сэтгэцэд тулгамдаж буй асуудалтай хүүхэд 15-20 хувийг эзэлж байна. Өсвөр насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгт амиа хорлолт орж байгаа бол тэргүүлэх өвчлөлийн дотор сэтгэл гутрал давамгайлж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхний дунд түгээмэл тохиолддог асуудал нь сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэг. Үүний гол хүчин зүйл бол гэр бүл байдаг. Гэр бүл бүрэн бүтэн байх, өв тэгш байх нь хүүхдийг эрүүл сэтгэхүй, сэтгэл зүйтэй байхад чухал нөлөөтэй.

Гэр бүлийн бүтэц алдагдах, эцэг эх нь салах, гэр бүлийн байнга хэрүүлтэй байх, эцэг эх нь архидан согтуурдаг байх, ажил орлогогүй байх нь хүүхдийн сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг. Тиймээс хүүхдүүдийн суурь хүмүүжлийг сайн байлгахын тулд анхнаас нь насных нь онцлогт тохирсон байдлаар харилцаж, хандлагаа зөв авч явбал зөв сэтгэлзүйтэй хүн болж төлөвшинө.

Гэр бүл тогтворгүй байх нь тухайн хүүхдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг бөгөөд сэтгэл зүйн гэмтэл үүсгэсэн байдаг. Энэ байдал нь өсвөр насанд нь илэрхий харагдах бөгөөд сэтгэл хөдлөл, зан үйл нь өөрчлөгддөг. Сэтгэл хөдлөл өөрчлөгдөнө гэдэг нь айдастай болох, түгших, сэтгэлээр унах, гутрах цаашилбал уур бухимдалтай болохыг хэлнэ.

Харин зан үйлийн талаас архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэх, тамхи татах, зарим нэг нь мансууруулах бодист ч донтоход бэлэн болдог. Мөн өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болох дэлгэцийн хамааралд орж болзошгүй.

Тиймээс тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй бол хүүхэд гэмт хэрэгтэн болох, хүчирхийлэлд өртөх эсвэл хүчирхийлэгч болох нөхцөл бүрддэг. Хүүхэд бага байх тусмаа гэдэс, толгой өвдөөд байна гэх мэтээр сэтгэл зүйн таагүй байдлаа илэрхийлдэг. Мөн сэтгэл зүй нь таагүй байвал ээрч, булчин татваганах эмгэгээр өвдөх эрсдэлтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд