No menu items!
HomeНийгэмД.Очгэрэл: Охины очсон гэх газарт хүрч, авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа

Д.Очгэрэл: Охины очсон гэх газарт хүрч, авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа

-

Сураггүй болсон 16 настай охин самар түүхээр явсныг тогтоосон гэх ЦЕГ-ыг мэдээллийг ар гэр нь үгүйсгэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. 

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах албаны дарга, хурандаа Д.Очгэрэл охины гэр бүлийнхэнтэй уулзаж, мэдээлэл өгч ойлголцсон болон хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө. 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн. 

Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самарт явсан нөхцөл, байдал тогтоогдсон байна.   

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Түнхэл тосгонд ажиллаж байгаа бөгөөд газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг ба “Зил-131”, “Урал” зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгааг хэллээ. 

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл, байдал бий болсон тул эрэн сурвалжлалтыг зогсоож, өнөөдрийн байдлаар ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт үргэлжлүүлэн ажиллаж байгааг Д.Очгэрэл тайлбарлаад “Тухайн газарт утасны сүлжээ барьдаггүй. Ямар нэгэн байдлаар охиныг хэн нэгэн хүн эрхшээл, дарамтад оруулаад хүчээр авч явсан зүйл тогтоогдохгүй байна гэдгийг аав, ээжид нь хэлсэн байгаа. Нутгийн иргэдийн мэдээлж байгаагаар тухайн газарт очиход 2-3, самар түүхэнд 10 гаруй гээд ирж очиход 20-оод хоног болдог байна.

Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах ажлын журмын дагуу цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зогсоож болно гэж байдаг. Энэ нь зөвхөн цагдаа дотроо зогсоож байгаагаас биш охиныг эрэн хайх ажиллагааг огт зогсоосон гэсэн үг биш” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд