No menu items!
HomeНийгэмНалайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж...

Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

-

Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлогын шинжүүд илэрч, эмнэлэгт хандсан тухай өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 19:25 цагийн үед Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны таван хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ дагуу шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн В1 давхрын танхимд хичээллэж байх үед нэг сурагч таталт өгсөн, дөрвөн сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна.

Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гаргажээ.

Уг үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд