No menu items!
HomeДэлхийВ.Зеленьский: Хятад бол маш их хүчирхэг улс, ОХУ-д нөлөө үзүүлэх чадалтай гол...

В.Зеленьский: Хятад бол маш их хүчирхэг улс, ОХУ-д нөлөө үзүүлэх чадалтай гол орон

-

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский өчигдөр Хонконгийн англи хэл дээр нийтлэгддэг South China Morning Post сонины сэтгүүлчдэд Zoom апплкэйшнээр дамжуулан ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа Хятадын төрийн тэргүүн Си Зиньпинтэй шууд уулзалт хийж, гал зогсоох, энх тайваныг тогтоохын тулд ОХУ-д нөлөөлөхийг хүсэх бодолтой байгаагаа ярьсан байна.

Володимир Зеленьский “Би Си Зиньпин Ерөнхийлөгчтэй шууд нүүр тулсан уулзалт товлох бодолтой байна. Түүнтэй жилийн өмнө ганц л удаа ярилцаж байсан. Хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлснээс хойш бид ярилцах боломжийг албаны шугамаар хүссэн ч одоо болтол хэрэгжиж чадаагүй байгаа. Хятад бол маш их хүчирхэг улс. Маш хүчирхэг эдийн засагтай. Мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гол гишүүн орон. Тиймээс ОХУ-д улс төрийн болон эдийн засгийн нөлөө үзүүлэх чадалтай гол орон юм. Тэнцвэртэй гадаад бодлого баримтлах Бээжингийн сонирхлыг ойлгож байгаа ч ОХУ ямар ч бодит шалтгаангүйгээр тусгаар тогтносон Украины газар нутагт халдан довтолсныг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байгаа. Хятадын зах зээлгүйгээр ОХУ жинхэнээсээ эдийн засгийн хувьд тусгаарлагдана гэдэгт би итгэлтэй байна. Дайн дуусах хүртэл ОХУ-тай хийх худалдаагаа хязгаарлах нь Хятад улсын үзүүлэх, энх тайван тогтооход нөлөөлөх том хүчин зүйл юм” хэмээн ярьжээ.

Украин, БНХАУ өнгөрсөн онд дайн эхлэхийн өмнөхөн дипломат харилцаа тогтоосныхоо 30 жилийн ойг тэмдэглэсэн юм. 2021 оны байдлаар Хятад улс нь Украины хамгийн том худалдааны түнш байжээ. Хоёр улсын худалдааны эргэлт тухайн жилд бараг $19 тэрбумд хүрч байжээ. Өнгөрсөн онд утсаар ярихдаа Украинд нэг удаа зочилж байсан, энэ улсын талаар сайхан дурсамжтай явдгаа Си Зиньпин онцолж байсан хэмээн Зеленьский яриандаа дурсжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд