No menu items!
HomeХөтөчДурангаар хийх ажилбарыг ЭМД-аар хөнгөлөх хувийн эмнэлгүүд

Дурангаар хийх ажилбарыг ЭМД-аар хөнгөлөх хувийн эмнэлгүүд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа дурангаар хийх ажилбарыг ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хийх хувийн хэвшлийн эмнэлгүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Дараах эмнэлгүүд нь ЭМДЕГ-тай өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулсан бөгөөд энэхүү жагсаалт нь ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагджээ.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд есөн оношийн бүлэг хамаарах бөгөөд эдгээр оношилгоо, шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас, 30 хувийг даатгуулагч-иргэн хариуцан хамтын төлбөрөөр төлөх зохицуулалттай байдаг. Тодруулбал, дурангаар хийх ажилбарын нийт төлбөр 150,000 mөгрөг бөгөөд даатгуулагч 45,000 төгрөг төлнө.

Сануулга: Энэ нь ЭМДЕГ-ын гаргасан жагсаалт бөгөөд зөвхөн мэдээлэх зорилгоор нийтэлсэн болно. Иргэн та цаг авах, хэрхэн үзүүлэх, яг одоо энэ оношилгоог хийж байгаа эсэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тухайн эмнэлэгтэй нь холбогдож авна уу.

Эмнэлгийн жагсаалт

1.Асралт мед нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 7777 0110

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / амбулатори болон 100 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай/

2. Баянзүрх нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 452057, 99057222

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

3. Гурван гал эмнэлэг

Холбогдох утас: 70113344

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / Эх барих эмэгтэйчүүд, нярай, шүд, зүрх, бөөр, мэдрэл, дотор, арьс гоо засал, чих, хамар, хоолой, нүд, компьютер томограф, зүрхний цахилгаан бичлэг/

4. Интермед эмнэлэг

Холбогдох утас: 7701 1111

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

5. Интерферон альфа эмнэлэг

Холбогдох утас: 99080511

Үйл ажиллагааны чиглэл: Элэгний эмгэг судлал, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ

6.Мөнгөн гүүр эмнэлэг

Холбогдох утас: 7708 0303

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэ

7.Номун эмнэлэг

Холбогдох утас: 7044 5555

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

8. УБ Сонгдо эмнэлэг

Холбогдох утас: 7575 2727

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ, мэс засал

9. ЭМЖЖ эмнэлэг

Холбогдох утас: 7034 1111

Үйл ажиллагааны чиглэл: Чих, хамар, хоолой

10. Юнимед Интернейшнл эмнэлэг

Холбогдох утас: 7700 0000

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

11. Гранд мед эмнэлэг

Холбогдох утас: 7700 0066

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд