No menu items!
HomeНийгэмДараах эмүүдийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Дараах эмүүдийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

-

Гамбиа улс 2022 оны 09 дүгээр сард 4 төрлийн стандартын бус эмийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу WHO, Medical Product Alert N°6/2022 сэрэмжлүүлэг гарсан байна. Тодруулбал, үүнд Энэтхэг улсын Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрт үйлдвэрлэсэн “Promethazine Oral Solution, Kofexmalin Baby Cough Syrup, Makoff Baby Cough Syrup, Magrip N Cold Syrup” гэсэн худалдааны нэртэй бүтээгдэхүүн багтсан байна.

Монгол улсын эмийн бүртгэлд дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүртгэлгүй бөгөөд Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрийн бүтээгдэхүүн манай улсад бүртгэгдээгүй, импортлогдоогүй болно. WHO, Medical Product Alert N°6/2022 дурдсан эмүүд нь зөвшөөрөгдөөгүй диэтиленгликоль, этиленгликолиийг агуулсан болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоожээ.

Диэтиленгликоль ба этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хорт нөлөө нь хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцэд нөлөөлөх, толгой өвдөх, бөөр гэмтээх, үхэлд хүргэх аюултай аж. Иймд эдгээр эмийг хэрэглэхгүй байх, хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна. Мөн дээрх сэрэмжлүүлэгт дурдсан эм зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газарт ирүүлэхийг хүсчээ.

Ташрамд дурьдахад, одоогоор үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ДЭМБ-д баримт нотолгоо өгөөгүй. ДЭМБ-аас эдгээр бүтээгдэхүүний бүх цувралыг холбогдох эмийн зохицуулалтын байгууллага дүн шинжилгээ хийх хүртэл аюултай гэж үзэж байна.

Стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд