No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин Х.Отгонтунгалагийн тухай 10 баримт

Үзэсгэлэнт жүжигчин Х.Отгонтунгалагийн тухай 10 баримт

-

“Зура 2: Цурам ажиллагаа”, “Эрвээхэйн сүүдэр” кинонуудад дүр бүтээгээд буй “Шинэ үе” продакшны жүжигчин, СТА Х.Отгонтунгалагийг энэ удаагийн “10 баримт” буландаа онцолж байна.

Нэг. Жүжигчин Х.Отгонтунгалаг 1988 оны 11-р сарын 18-нд төржээ. Тэрээр найман хүүхэдтэй айлын отгон охин нь аж.

Хоёр. Х.Отгонтунгалаг багадаа биеийн тамирын багш болно гэж боддог байсан бөгөөд гүйж харайх дуртай, спортлог хүүхэд байсан гэдэг. Харин дунд сургуулиасаа урлагийн үйл ажиллагаанд оролцож эхэлснээр хөтлөгч болохоор шийдсэн байна.

Гурав. Тэрээр анх КУДС-ийн сэтгүүлчийн ангид элссэн боловч жүжигчний мэргэжлийг сонгох болж, өөр анги руу шилжжээ. Х.Отгонтунгалаг 2011 онд сургуулиа төгссөн бөгөөд тэрээр жүжигчин Сугарын Болормаагийн шавь нь юм.

Дөрөв. Х.Отгонтунгалаг ажлын гараагаа “Шинэ үе” продакшнаас эхэлсэн. Тэрээр хоёр тоглолтод оролцоод “Шинэ үе” продакшны гэрээт жүжигчин болсон байна. Үүнээс хойш 11 жил тус продакшнд ажиллаж байгаа ажээ.

Тав. “Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Х.Отгонтунгалагийн хувьд “Фантастик” продакшны уран бүтээлд анх удаагаа оролцсон нэгэн. Тэрээр энэ тухайгаа “Хамтарч ажиллахад маш гоё хамт олон. Тэднээс суралцах зүйл их байлаа. Миний хувьд энэ кинонд Барсаатай хамтрагч болж тоглосон. Хамгийн сүүлийн зураг авалтын дараа би Барсааг аргагүй л мөнгөн модны эзэн, маш сайн, чадварлаг тоглолттой жүжигчин юм аа гэсэн бодолтой зураг авалтаа дуусгасан. Түүнээс суралцах зүйл их байлаа. “Фантастик”-ийн залуус бүгд өөр өөрийн ажлаа яс хийдэг, хурдтай, үнэхээр ажилдаа мэргэшсэн хамт олон гэж хэлнэ. Тиймээс би чирэгдэж болохгүй, дагаад л гүйх ёстой. Үнэхээр ингэж ажилладаг болохоор л чанартай уран бүтээл гардаг юм байна гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн шүү” гэжээ.

Зургаа. Түүний гол дүрд нь тоглосон “Эрвээхэйн сүүдэр” хэмээх олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод буй. Тэрээр уг кинонд жүжигчин Ч.Болд, Б.Отгонтуяа нартай хамтран тоглосон билээ.

Долоо. Тэрээр “Зура 2: Цурам ажиллагаа”, “Эрвээхэйн сүүдэр” кинонуудад гол дүр бүтээснаас гадна “Хөгжилтэй өдөр” киноны гол дүр, “Өндгөн толгойт”, “Амуре” инээдмийн цувралд тус тус тоглож байв.

Найм. Х.Отгонтунгалаг 2017 оны 10-р сарын 31-нд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулж байжээ.

Ес. Түүний нөхөр, жүжичин Г.Баярхүү гэдгийг мэдэхгүй хүн ховор. Х.Отгонтунгалаг “Шинэ үе” продакшндаа ороод нэг жилийн дараа нөхөртэйгөө танилцаад ахиад нэг жилийн дараа хүүхэдтэй болсон тухай хэвлэлд ярьсан байдаг. Өдгөө тэд хоёр хүүхдийн ээж аав. Түүний нөхөр жүжичин Г.Баярхүү ч бас “Зура 2: Цурам ажиллагаа” кинонд тоглосон билээ.

Арав. Тэрээр өөрийгөө хөдөлмөрч хүн хэмээн тодорхойлсон байдаг. Энэ чанарыг түүнд “Шинэ үе” продакшны хамт олон, С.Болормаа багш нь “суулгасан” гэжээ.


Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд