No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилА.Тамир: 3-4 насанд буюу хүүхэд дүрс таньдаг болсон үед харааг нь шалгуулах...

А.Тамир: 3-4 насанд буюу хүүхэд дүрс таньдаг болсон үед харааг нь шалгуулах ёстой

-

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Нүд судлалын тасгийн нүдний эмч А.Тамир “Хүүхдийн харааг хэзээ шалгуулах хэрэгтэй вэ?” сэдвийн хүрээнд зөвлөгөө өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Хэзээ хүүхдийнхээ нүдийг үзүүлэх ёстой вэ?

Хүүхдээ төрсөн цагаас хойш эхний зургаан сарын дотор анхны үзлэгийг хийлгэсэн байх шаардлагатай. Үүнээс цаашаа 3-4 насанд буюу хүүхэд дүрс таньдаг болсон үед хүүхдийн харааг шалгуулах ёстой. Энэ бол маш чухал цаг хугацаа. Үүнээс хойш 4-5, 5-6 насанд жилдээ нэг удаа нүдний эмчид үзүүлнэ.

Хэрэв шаардлагатай бол зургаан наснаас хойш эмч тухайн хүүхдэд товлолт үзлэгийг хэлж өгнө. Тиймээс эхний үзлэг хамгийн чухал.

Хүүхдийн хараа муу байснаар сурч боловсрох боломж хаагддаг. Сурлагын үнэлгээ, сургууль завсардахад нөлөөлдөг гэж ОУ-д үздэг. Тиймээс хүүхдийн нүдийг товлолт хугацаанд нь үзүүлээрэй.

Хүүхдийн нүдийг цаг хугацаанд үзүүлэхгүй бол ямар эрсдэлтэй вэ?

Хүүхдийн нүдийг цаг хугацаанд үзүүлээгүйгээс болж дэлхий дахинд тохиолдож байгаа хэд хэдэн асуудал байна. Тухайлбал мохос хараа, хялар хараа, хугарлын гажиг үүсэх нь элбэг байдаг.

Эх сурвалж: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд