No menu items!
HomeДэлхийТАСС: Путин Горбачевтай салах ёс гүйцэтгэх оршуулгын ёслолд оролцохгүй

ТАСС: Путин Горбачевтай салах ёс гүйцэтгэх оршуулгын ёслолд оролцохгүй

-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Москвагийн клиникийн төв эмнэлэгт ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачевтай салах ёс гүйцэтгэсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэв.

Тэрээр “Ерөнхийлөгч өчигдөр Калининград руу ажлаар явахаасаа өмнө Москвагийн Клиникийн Төв Эмнэлэгт зочилж, түүнд хүндэтгэл үзүүлсэн. Харин есдүгээр сарын 3-нд товлогдсон бүх нийтийн салах ёс гүйцэтгэх ёслолд ажлын цаг заваас шалтгаалан оролцох боломжгүй. Тийм учраас эмнэлэгт нь очиж хүндэтгэл үзүүлсэн юм” гэсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Горбачевын оршуулгад хүндэт харуул зэрэг төрийн оршуулгын ёслолын зарим элементүүдийг оруулах тухай ярьжээ. Мөн зохион байгуулалтад нь ОХУ-ын засгийн газар дэмжлэг үзүүлэх тухай мэдээлсэн байна.

Зөвлөлт Холбоот Улсын сүүлчийн удирдагч асан Михаил Сергеевич Горбачев өнгөрсөн Мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдөр Москвагийн Новодевичье дэхь оршуулгын газарт нутаглуулах юм.

Эх сурвалж: ТАСС

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд