No menu items!
HomeUncategorized"Ковид тусаад эдгэрсэн хүмүүст дараах шинжүүд илрээд, зовиур их байвал эмчид хандаарай"

“Ковид тусаад эдгэрсэн хүмүүст дараах шинжүүд илрээд, зовиур их байвал эмчид хандаарай”

-

“УБ Сонгдо” эмнэлэг “Сонгдо” подкастаараа дамжуулан иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэдэг билээ. Тус эмнэлгийн уушгины эмч Б.Мишээл ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүсийн анхаарах ёстой зүйлийн талаар дараах зөвлөгөөг өглөө.

Ковидын халдвар аваад эдгэрсэн хүмүүст ямар шинж тэмдэг илэрч байгаа вэ?

– Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст урт хугацааны /long covid/ ковидын шинж тэмдэг илэрч байна. Уушгины талаас бол хий ханиах, амьсгалахад хүндрэлтэй байх, амьсгаадах, цээж давчдах, цээжээр өвдөх гэх мэт шинжүүд илэрч байгаа.

Бусад эрхтний талаас гэвэл стресстэх, нойргүйдэх, юмыг амархан мартах шинж илэрч байна. Түүнчлэн ковид тусаад эдгэсэн ч гэсэн амархан ядарч сульдан, тэнхрэхгүй байгаа мэт мэдрэмж төрдөг гэдгийг хүмүүс хэлж байна.

Ковидын халдвар аваад эдгэрсэн хүмүүс өдөр тутамдаа юуг анхаарах вэ?

– Ковидын халдвар аваад эдгэрсэн хүмүүс өөрийнхөө биеийн байдлыг маш сайн анхаарна. Дээр дурдсан шинж тэмдэг хэр хүнд илэрч байна, энгийн амьдралдаа буцаад ороход юу саад болж байгааг анзаараарай.

Хэрэв дээр дурдсан шинжүүд илрээд, зовиур их байвал эмчид хандах шаардлагатай. Шинж тэмдэг хөнгөн илэрч, бага зэрэг хий ханиалгах, сэтгэл жаахан түгшиж байгаа бол өөртөө менежмент хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөнгөн дасгал хийнэ. Хэт их ачаалалтай дасгал хийж болохгүй. Харин бага хурдаар гүйж, алхаж, иогийн дасгалыг хийж болно. Мөн тэжээллэг, витаминлаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байгаа.

Ковидын дараах шинж тэмдэг нь хэр хугацаанд үргэлжилж байна вэ?

– Ерөнхийдөө 1-3 сарын хугацаанд шинж тэмдгүүд илэрч байгаа. Зарим хүмүүсийнх нэг сар болоход илрэх шинж тэмдэг нь багасаж байна. Хэрэв танд дээрх шинжүүдээс удаан хугацаагаар илрээд байх юм бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Хий ханиалгах, ханиалгахад хүндрэлтэй байх зэрэг шинжүүд ямар шалтгааны улмаас илрээд байна вэ?

– Ковид-19 халдварын бай нь уушги гэж үзэж байгаа. Уушги нь халдварын улмаас тодорхой хэмжээгээр гэмтэж, цочроод хий ханиалга үүсээд байна гэсэн үг.

Яг ийм шинж тэмдэг илэрч байгаа үед нь ямар арга хэмжээ авах вэ?

– Хэрэв ханиалгах шинж илэрч байгаа бол 3-4 удаа гүнзгий амьсгал аваад, 20-30 сек амьсгалаа түгжих гэх мэтээр менежмент хийж болно.

Харин өөрт нь маш их зовиуртай, цэртэй ханиалгаад, цээжээр өвдөөд, халуураад байгаа бол уушгины нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой. Мөн эдгээд гарсан хүмүүс маань гурван сарын дараа эмчид хандаж, хянуулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Эх сурвалж: УБ Сонгдо

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд