No menu items!
HomeБоловсрол"Нэг айлын хүүхдүүдийг өөр, өөр цэцэрлэгт хуваарилсан байна"

“Нэг айлын хүүхдүүдийг өөр, өөр цэцэрлэгт хуваарилсан байна”

-

Цэцэрлэгт орох хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар авч, хуваарилалт хийж дуусаад буй. Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111,542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилсан тухай БШУЯ мэдээлж байв.

Харин нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл, хуваарилалтын дараа эцэг эх, асран хамгаалагчдаас ирж байгаа түгээмэл асуултуудыг нэгтгэж дараах байдлаар хариулжээ.

Тухайлбал, иргэдээс нэг айлын хүүхдүүдийг өөр, өөр цэцэрлэгт яагаад хуваарилсан талаар тодруулсан байна. Үүнд БШУЯ-наас “Систем автомат хуваарилалт хийхдээ 5 настай хүүхдүүдээс эхэлж цэцэрлэгт хуваарилсан учраас нэг айлын хүүхдүүдийг ялгаж таниагүй болно. Тиймээс хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргана уу. Цэцэрлэг хооронд
шилжилт хийх боломжийг нэгж дээр шийдвэрлэнэ” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд