No menu items!
HomeОнцлох үйл явдалХэт чанга дуутай тээврийн хэрэгслийг шалгана

Хэт чанга дуутай тээврийн хэрэгслийг шалгана

-

Замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандарт хэмжээнээс хэтэрсэн эсэхэд тавих хяналт шалгалтыг наймдугаар сарын 3-наас зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын хугацаанд 238 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар техникийн үзлэг оношилгооны төвүүдээр дүгнэлт гаргуулах ажлыг явууллаа.

Энэ хугацаанд шаардлага хангахгүй байгаа 36 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгууль оногдуулжээ. Тодруулбал,

14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

15. Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох талаар зөрчил гаргагч нарт зөвлөгөө, зааварчилга өгч хариуцлага тооцох ажлыг явуулж байгаа бөгөөд энэхүү хяналт шалгалтын арга хэмжээ энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлэв. 

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд