No menu items!
HomeЭрүүл мэнд“Хайрст үлд өвчний тууралт ихэвчлэн хуйх хэсгээр гардаг”

“Хайрст үлд өвчний тууралт ихэвчлэн хуйх хэсгээр гардаг”

-

АӨСҮТ-ийн их эмч Б.Энхсайханы хайрст үлд буюу псориазын талаар өгсөн зөвлөгөө мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Хайрст үлд нь удамшлын хүчин зүйл голлон нөлөө үзүүлдэг, олон шалтгаантай, улайрал хайрсжилт бүхий арьсны өвчин ба хумс, үс, үе мөч ихэвчлэн гэмтдэг арьсны архаг үрэвсэлт өвчин юм. Энэ нь бусдад халдварладаггүй. Хайрст үлд өвчний тууралт ихэвчлэн хуйх хэсгээр (80 хувь) гардаг. Мөн тохой, хөл, өвдөг, хумс, гарын алга, хөлийн уланд гардаг.

ШАЛТГААН

-Удамшил (уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 1/3 хувьд гэр бүлийн хүмүүс хайрст үлдээр өвчилсөн байдаг)

-Архаг халдвар (хоолой, шүдний өвчин, ханиад, үрэвсэл)

-Стресс, ажлын ачаалал

-Хоолны дэглэм алдагдах

-Эмийн бодис (даралтны эмүүд)

-Витамин Д дутагдал

Хайрст үлд нь үндсэн таван хэлбэртэй бөгөөд хэлбэр тус бүрдээ эмнэлзүйн онцлог, эмчилгээний аргатай. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийх нь буруу. Аль хэлбэрийнхийг нь оношлуулж байж тохирох эмчилгээг хийнэ.

Таван хэлбэр нь:

-Энгийн хайрст үлд (Тууралт нь ихэнхдээ шинж тэмдэггүй. Хааяа загатнадаг. Гадна орчинтой хүрэлцэх хэсэгт буюу тохой, хуйх, өвдөг, нуруу, бүсэлхийн орчимд, өгзөг хэсэгт илүү гардаг)

-Дусал хэлбэрийн хайрст үлд (1 см хүртэл хэмжээтэй их бие, мөчдийн төгсгөл, гадна гадаргууд ихээр гардаг. Хүүхэд залуу насанд тохиолддог хайрст үлдийн ихэнх хувийг эзэлдэг бөгөөд шалтгаан нь ихэвчлэн стрептококкийн халдвар/ хоолой, шүд өвдөх, ханиад хүрэх, эмийн бодис юм)

– Идээт цэврүүнцэрт хайрст үлд (удаан хугацаанд хайрст үлдийн тууралттай явж байгаа хүмүүст энэ хэлбэрийн хайрст үлд тохиолддог)

-Хайрст үлдийн улайрал (өвчний хүндрэл хэлбэр бөгөөд бүх биеийг хамарсан улайрал явагдана. Энэ нь тухайн хүний арьс арчилгаа буруу байгааг илтгэнэ. Дур мэдэн эм, тос, тан хэрэглэсэн, буруу эмчилгээ хийгдсэнээс энгийн хэлбэр байсан нь хүндэрч энэ хэлбэрт шилжиж болно)

-Хайрст үлдийн артрит (Хайрст үлд өвчний хүнд хэлбэр юм. Олон жил өвдсөн хүмүүсийн 40-50 хувьд тохиолддог. Артритын процесс нь арьсны тууралтгүйгээр явагддаг. Тохиолдлын ихэнх хувьд хурууны үе гэмтэж хумсны өөрчлөлт, үений хүүдийн үрэвсэл дагалддаг)

Хайрст үлдийг байршлаар нь

  • Хуйхны хайрст үлд
  • Алга, улсны хайрст үлд
  • Нугалаастай хэсгийн хайрст үлд гэж ангилж болдог.

Алга, улны хайрст үлд нь гарын экземтэй андуурагддаг тул эмчид хандаж, ялгаж оношлуулах хэрэгтэй. Ихэнхдээ 30-50 насны биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүст тохиолддог.

Нугалаастай хэсгийн хайрст үлд нь ихэвчлэн хөхний доогуур, цавь, чихний ар хэсгээр илэрдэг бөгөөд хорсох, загатнах зовиур илүү илэрнэ. Чихрийн шижин, бамбай булчирхайн дутагдалтай, таргалалттай хүмүүст тохиолддог.

Хэрхэн оношлох вэ?

Эмнэлүйн шинж болон асуумжаар урьдчилсан байдлаар онош тавих бүрэн боломжтой. Зайлшгүй ялган оношлох шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авдаг.

Эмчилгээ

Эмнэлзүйн хэлбэр, шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, хүнд, хөнгөний зэрэг зэргээс хамаараад эмчилгээний сонголтыг хийнэ.

-Хэсэг газрын дааврын ба дааврын бус

-Retinoid эмчилгээ

-Дархлаа дарангуйлах

-Гэрэл эмчилгээ

-Биологийн бэлдмэл

Хайрст үлдийн шалтгаан нь удамшлын шалтгаантай учраас 100 хувь генийн түвшинд өөрчлөх аргагүй. Харин тухайн хүнд харьцангуй зовиур багатай, тууралтыг намжмал үед нь байлгах боломжтой. Эмчилгээ хийлгэхийн хажуугаар арьсаа тогтмол арчилж байх нь чухал.

Арьс арчилгаа

Тууралтын хайрсыг механик аргаар хуулж авахгүй, үрж угаахгүй байх

Тогтмол чийгшүүлэх тос түрхэх

Дур мэдэн янз бүрийн тос хэрэглэхгүй байх

7 хоногт 1-2 удаа хивэг, содтой ваннд орох

Үсийг зориулалтын шампуниар 7 хоногт 2 удаа угаах хэрэгтэй.

Эх сурвалж: Арьсны өвчин судлалын үндэсний төв

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд