No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Батчимэг: Дараах тусламж, үйлчилгээг авахад 13А маягт шаардахгүй

Б.Батчимэг: Дараах тусламж, үйлчилгээг авахад 13А маягт шаардахгүй

-

13A маягт ямар тохиолдолд шаардлагатай талаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг тодруулга өглөө.

Тэрбээр “13A маягт буюу өвчтөн шилжүүлэх журмыг ЭМЯ-наас шинэчлэн гаргасан. Үүнтэй уялдуулан ЭМДЕГ-аас мэдээллийн системд тохируулгууд хийсэн байгаа. Жишээлбэл, өвчний учир амбулаторийн үзлэгт хамрагдах бол 13А маягт шаардлагатай. Харин эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлээ тодорхойлуулах гэж байгаа бол 13А шаардахгүй. Жишээ нь магадалгаа авах, жор бичүүлэх, хараагаа шалгуулах гэх мэт тохиолдолд 13А нэхэхгүй.

Мөн амбулаториор мэс ажилбар хийгдэж байгаа тохиолдолд 13А шаардлагагүй. Жишээлбэл иргэн хатгиа нээлгэх гээд аль нэг эмнэлэг дээр очлоо гэхэд заавал өрхөөс 13А маягт ав гэхгүй.

Түүнчлэн шүд, амны хөндийн тусламж үйлчилгээнд шарддаггүй. Амбулаторийн хяналтын үйлчилгээ гэж бий. Тухайлбал халдвартай, хавдартай өвчтөнд эмч нь өөрөө хэдэн удаа хяналтад хамрагдахыг бичээд өгчхөж байгаа учир 13А шаардахгүй. Харин халдварт бус өвчний үед бол 13А маягт шаарддаг.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол эх хүүхдийн ягаан дэвтрээ үзүүлэхэд л болно. Өндөр өртөгт оношилгоо болон өдрийн эмчилгээг амбулаторийн эмчийн заалтаар хийдэг учраас 13А маягт шаардлагагүй байдаг. Жишээлбэл, диализын аппаратад орох иргэд өрхөөсөө 13А маягт авахгүй ээ л гэсэн үг.

Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад иргэн сайн дураараа очин үйлчлүүлэхэд 13А маягт шаардахгүй. Харин ЭМДЕГ-тай гэрээтэй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ 13А маягтаа авч очоод хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болно” гэв.

Дараах тусламж, үйлчилгээг авахад 13А маягт шаардахгүй

1. Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

2. Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ

3. Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ

4. Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ

5. Арьс, харшлын тусламж, үйлчилгээ

6. Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс

7. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ

8. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

9. Сэргээн засах тусламж, үйлчилгээ

10. Амбулаториор хийгдэх мэс ажилбар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд