No menu items!
HomeНийгэм"НДШ-ийн тавдугаар сарын буцаалтыг маргааш шилжүүлж эхэлнэ"

“НДШ-ийн тавдугаар сарын буцаалтыг маргааш шилжүүлж эхэлнэ”

-

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын тухай Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээлэл өгөв.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сард нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин болон түүнтэй адил орлогоос НДШ-ээ төлсөн иргэний 50%-ийн буцаан олголтын мөнгийг зургаадугаар сарын 25-н буюу маргаашаас эхлэн дансанд нь шилжүүлнэ. Энэ нь хувиараа НДШ төлсөн иргэнд адил олгогдох юм.

2022 оны тавдугаар сараас 12 дугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүрээр нь бодож олгоно. Ингэхдээ тухайн шимтгэл төлсөн сарын буцаан олголтыг дараа сард данс руу нь шилжүүлнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд