No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Магалжав: Монгол дээл, малгайтай хятад хүмүүс соёлын контент гаргаж байгааг бид анхаарах...

Ц.Магалжав: Монгол дээл, малгайтай хятад хүмүүс соёлын контент гаргаж байгааг бид анхаарах хэрэгтэй

-

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ы тэргүүн, улсын заан Ц.Магалжавын news.mn сайтад өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэе.

Тэрбээр “Бид өөр сум, аймгийн бөх барилдуулахгүй хаалттай нээлттэй наадам, допингийн хэрүүл зэрэг нэг талаас харвал жижиг, нөгөө талаас муу уршиг ихтэй, том өв уламжлалаа бүдгэрүүлэх асуудлуудыг, хуулийн нарийн зохицууулалтгүй явж ирснээс үүнийгээ тойроод маргаад байдаг. Иймд одоо бүх зүйлээ өөрчлөхөөс аргагүй.

Сүүлийн үед монгол дээл өмссөн зарим нь бүр монгол бөхийн малгайтай хүмүүс хятад хэлээр ярьж, монгол ахуйг харуулсан соёлын контент олон нийтийн цахим сүлжээгээр их гарч байна. Үүнд бид анхаарах хэрэгтэй.

Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос хэд хэдэн ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дурдвал,

  1. Энэ жилийн улсын наадамдаа монгол туургатан болох Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх,
  2. 21 аймгийнхаа наадамд монгол туургатан 1-2 бөх барилдуулах саналыг салбар холбоодоороо дамжуулж наадам зохион байгуулах комисст нь хүргүүлэх,
  3. Наадмын өмнө өөр өөр ажил мэргэжлийн залуучуудыг хамруулсан 512 залуу бөхийн барилдааныг зохион байгуулах, тэднийг шагнаж урамшуулах,
  4. Мөн наадмын өмнө 9-14 насны хүүхдүүдийн барилдааныг нас бүрээр зохион байгуулах,
  5. Европ, АНУ-Канад, Япон-Солонгос-Автралийн Монголчуудынхаа 3 том наадамд оролцогсод, өв соёлоо тээгч бөхчүүд, жаяг дэгийн багийнхандаа МҮБХ хүндэтгэл үзүүлэх,
  6. Намар 10-р сараас тэгш саруудад зохиогдох багийн цуврал барилдаанд оролцох 32 багийн 2-3 багийг өвөрмонгол, тува, буриад бөхчүүдээр бүрдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийхээр төлөвлөж байна.

Спорт таавар, бооцооны тухай хууль даруй батлагдвал бай шагнал өндөр энэ барилдаанаар хөрш орнуудад байгаа монгол туургатанууд бооцоо тааварт оролцож, бөхийн сурталчилгаанд эерэг нөлөөг үзүүлэхээр байгаа. Мөн одоо манай барилдаж байгаа залуучууд цалингаас гадна бөхийн барилдаанаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд