No menu items!
HomeХүмүүс10 баримт: “Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин Б.Чойжоо

10 баримт: “Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин Б.Чойжоо

-

“Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин Б.Чойжоог “Хүмүүс” буландаа онцолж байна.

1. Дуучин Б.Чойжоо Хөгжим бүжгийн коллежид хийлч мэргэжлээр сурч байгаад өөрийн уран бүтээлийг хийхээр сургуулиасаа гарч байжээ. Тэрбээр багадаа гитар тоглодог, хамтлагтай байсан бөгөөд багаасаа л дуулах дуртай байсан гэдэг.

2. Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн найзууд нийлэн 2007 онд “The Pips” хамтлагийг байгуулж байжээ. Тэрбээр энэ тухай “Анх хамтлаг байгуулаад бүхнийг шинээр эхлүүлж байсан хүүхдүүд одоо бүгд том том залуучууд болж. Багш нар маань биднийг цахилгаан хөгжим тоглоод эхлэхэд их дургүйцэж байсан. Мөн тухайн үед хип хоп урсгал эрчээ авч байлаа. Харин бид хип хопыг биш амьд хөгжмийг сонгосон. Ийнхүү “Lemons” хамтлагийн ах нартайгаа танилцсан. Тэд ч тухайн үед анхны цомгоо гаргахаар бэлдэж байсан юм. Lemons хамтлаг бидэнд их нөлөөлсөн” гэжээ.

3. Тэрбээр анхны цомгоо “Оддын дунд үлдсэн дүр” нэртэйгээр гаргаж байсан. Түүний цомгийн ажил арав гаруй сар үргэлжилжээ. Анхны цомгоо гаргах үедээ тэрбээр 20 настай, “Оюу толгой” ХХК-д ажиллаж байжээ.

4. Түүний  хит дуунуудын нэг яах аргагүй “Хүрч чадахгүй”. Тэрбээр Оюу толгой” ХХК-д гурван сар ажилласны эцэст болихоор шийдэж, дараагаар нь найзтайгаа хамт “Хүрч чадахгүй” дууг бичиж, сонсогчдын хүртээл болгожээ.

5. Б.Чойжоо “Хүрч чадахгүй” дууны клипээрээ “UBS Music Awards-2013” наадмаас “Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип” номинацын эзэн болж, “Оны шилдэг клип”-ны эзнээр шалгарч байжээ.

6. Дуучин Б.Сарантуяа, Чойжоо нарын хамтран дуулсан “Хаврын ганц улиас” дуу сонсогчдын  дуртай дуунуудын нэг билээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “…Чихийг минь баясгадаг уран бүтээлч бол залуу дуучин Б.Чойжилсүрэн буюу Чойжоо. Бидний хамтарсан “Хаврын ганц улиас” дуу жинхэнэ монгол этник дуу болж чадсан. Энэ гайхалтай дууг бэлэглэсэн түүнд баярладаг” гэсэн байдаг.

7. Б.Чойжоо анхны хайрынхаа тухайд “15 билүү 16 настайдаа учирч байсан. Найзуудтайгаа нийлээд хамтлаг гээд гүйж явахдаа нэг охинд дурласан. Бас л их хүчтэй хайр байсан. Одоо хүртэл бодонгуут догдолдог. Анх хайрлаж үзсэн нь л тэр болохоор надад их нандин санагддаг” гэсэн  байдаг.

8. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хайр чинь өөрөө мөнхийн сэдэв шүү дээ. Гэхдээ би хайр гэхээсээ илүүтэй харилцаа дуулдаг. Хүн бүр л харилцаанд ордог. Тэр харилцаан дунд хайр ч байдаг” гэсэн байдаг. Түүнийг загвар өмсөгч Ж.Энэрэлтэй амьдарч, хүүтэй болсныг уншигчид маань мэдэх билээ.

9. Б.Чойжоо “Надад их олон зорилго бий. Бүх зорилгын маань нэгдэл нь магадгүй дэлхийн тайз. Нэг бол Монголоос дэлхийн тайзанд тэнцэх уран бүтээлч бэлтгэх. Эсвэл өөрөө дэлхийд гарах. Ер нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх өндөрлөгт би өөрөө хүрч чадахгүй юм аа гэхэд манайхаас өөр хэн нэгэн нь дэлхийн хэмжээний уран бүтээлч болж, олон улсад эх орныхоо урлагийг таниулаасай гэж хүсдэг дээ. Энэ хүслээ би зорилго болгон өмнөө барьдаг юм” хэмээсэн нь бий.

10. “Яг түүн шиг-2022” шоуны 5-р дугаар өчигдөр үзэгчдэд хүрсэн билээ. Энэ дугаарт Чойжоо “Singing in the rain”-ийг бороонд бүжиглэж дуулсан юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд