No menu items!
HomeХүмүүсЗалуу дуучин Ч.Мишээлийн талаар танд сонирхуулах баримтууд

Залуу дуучин Ч.Мишээлийн талаар танд сонирхуулах баримтууд

-

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн залуу оролцогч, дуучин Ч.Мишээл шоу эхэлснээс хойш авьяас чадвар, дүр хувирлаараа олны анхаарлыг татсаар буй. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт дэлхийн од Селин Дионыг тайзнаа авч ирж, олны сэтгэлд хоногшсон уран бүтээл болох “Титаник” киноны “My Heart Will Go On” дууг тайзнаа амилуулснаар шоуны тав дахь дугаарын ялагчаар тодорсон билээ. Ингээд түүний тухай баримтуудаас сонируулая.

Баримт 1: Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын “One music” продакшны уран бүтээлч, “Никитон” хамтлагийн дуучин, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн гарын шавь гэдгээр танигдсан залуу дуучин Ч.Мишээлийн аав нь Чех, ээж нь монгол хүн. Түүний хувьд өдгөө СУИС-д суралцаж байгаа аж.

Баримт 2: Анх 2016 онд “My Voice” шоунд оролцож, олонд танигдаж байсан түүний тайзны нэр “Michelle” юм. Тэрбээр нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Хүүхэд байхаасаа ганцаараа байхдаа дуулах дуртай байсан. Хүүхдийн “Найрамдал” төвийн Харшийн наадамд оролцсоноор өөрийгөө нээж эхэлсэн. Үүний дараа “My Voice”, Хүүхдийн ордны тайз гээд олон тайзан дээр гарснаас маш олон зүйлийг сурч авсан” хэмээжээ.

Тэр “My Voice”-ийн тайзнаа “Содура” киноны дуу, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Урвахгүй”, “Төгс төгөлдөр” дууг дуулж, уянгалаг хоолойгоороо бусдаас онцгойрсноор шилдэг оролцогчдыг нэг болж байв.

Баримт 3: Ч.Мишээл “Миний бодлоор хүн дууг хоолойгоороо биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Сэтгэл гэдэг маш нууцлагдмал, юу нь мэдэгдэхгүй.

Хүн чинь сэтгэлийн амьтан гэж ярьдаг шүү дээ. Ямар нэгэн өвчнийг заавал мэсээр биш сэтгэлзүйгээр нь эмчилж болдог болов уу гэдэг үүднээс сэтгэлзүйч эмч болно гэж мөрөөддөг” хэмээж байсан удаатай.

Баримт 4: “One music” продакшинд ажиллаж, гаргасан анхны уран бүтээл болох “Санаж байна уу” дуу нь чартуудад тэргүүлж олны таашаал хүртсэн. Мөн Б.Чинбатын зохиож хөгжмийн найруулгыг хийсэн “Ээж” дууг Өвөр монголд гаргасан нь амжилттай болж олон хүмүүст сайшаагдаж байв.

Баримт 5: Тэрбээр дууныхаа шүлгүүдийг өөрөө бичдэг онцлогтой. Тухайлбал, “Чи амласан” дууныхаа шүлгийг өөрөө бичжээ.

Баримт 6: Мишээл хэмээх фейсбүүк пейж хуудаснаа 16 мянга, инстаграм хуудаснаа 78,7 мянган дагагчтай болоод байна.

Баримт 7: Тэр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт “Орох юмсан гэж бодоод ч яах вэ. Орохгүй юм чинь, намайг урихгүй байх” гэсэн бодолтой байжээ. Түүнд “Никитон” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших санал тавьснаар шоуны тайзнаа авьяас чадвараа баталж, ийнхүү үзэгчдийг хайр, хүндэтгэлийг хүлээгээд байна.

Баримт 8: “Яг түүн шиг” шоу эхэлснээс хойш Ч.Мишээл тайзнаа “Boney M”, реппер Цэцэ, Doja Cat, Mariah Carey, Celine Dion нарыг авч ирж, уран бүтээлийг нь амилуулсан байна.  Эдгээр дүрүүдээс бүтээхэд хамгийн хэцүү байсан нь “Boney M” болон реппер Цэцэ байж.

Энэ талаар тэрбээр, ” Хамгийн хэцүү нь”Boney M” болон Цэцэ хамгийн байсан. “Boney M”-ын үзүүлбэр дээр гурван өөр эмэгтэй, нэг эрэгтэй дуучны хоолойг гаргасан болохоор үнэхээр амаргүй байсан. Дуучдыг дууриахад хоолойны техник тал дээр Шинээ гээд дуучин бидэнд тусалж, дасгалжуулж байгаа” гэжээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд