No menu items!
HomeДэлхийПике нууц амрагтай болсон учраас хосууд салж буй гэжээ

Пике нууц амрагтай болсон учраас хосууд салж буй гэжээ

-

Колумбын дуучин Шакира, Барселона клубийн хөл бөмбөгчин Жерард Пике нар арав гаруй жил үргэлжилсэн хамтын амьдралаа өндөрлүүлэх болсныг өчигдөр зарлажээ.

Тэд хориод хоног тусдаа амьдарч байгаа ч хэдхэн хоногийн өмнөөс л тэдний салалтын тухай шуугиж эхэлсэн юм. Пике нууц амрагтай нь баригдсаны дараа хуучин байрандаа нүүж орсон бөгөөд сүүлийн өдрүүдэд шөнийн клубт бүсгүйчүүдтэй зугаалж харагдах болсон гэнэ.

Одоо 45 настай Шакира нь дэлхийн хөгжмийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд борлуулсан цомгийн тоо нь 60 саяыг давдаг юм.

Тэрбээр рок хөгжмийг Латин болон Араб хэмнэлтэй хослуулсан уран бүтээлүүдээрээ Грэммийн шагналыг гурвантаа хүртэж байсан, Латин Америкийн урлагийн хамгийн том одуудын нэгд тооцогддог.

Испанийн хөл бөмбөгийн од, 35 настай Пике үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 2010 оны дэлхийн аваргын цомыг хүртэж, Барселона клубтэйгээ Аваргуудын Лигийн цомыг гурван удаа өргөж байжээ.

Өнгөрсөн хугацаанд тэд хоёр хүүтэй болж, Барселон хотын захад олон жил хамт амьдарсан юм.

“Салж байгаагаа зарлахад бидэнд харамсалтай байна. Бидний хувьд хамгийн чухал зүйл болох хүүхдүүдийн маань сайн сайхны төлөө уг асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна” гэж тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Испанийн шүүх Шакираг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан дүгнэлт гаргасан юм. 2012-2014 оны хооронд олсон орлогоосоо 14.5 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж прокурорууд түүнийг буруутгажээ. Шакира 2011 онд Пикетэй хамт амьдрахаар Испанид нүүж ирсэн ч 2015 он хүртэл Багамын арлуудад татвараа тайлагнадаг байсан гэнэ.

Харин өмгөөлөгч нь Шакираг 2015 оноос хойш л Барселонд тогтвортой амьдарсан тул тэр үеэс хойш татвараа Испанид тайлагнах ёстой гэж тайлбарлажээ.

2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Шакира хоёр жилийн өмнө хэсэг хугацаанд хоолойн өнгө нь өөрчлөгдөж, дуулах боломжгүй болж байснаа дурссан байдаг. Тэрбээр энэ үеийг “амьдралын минь хамгийн хүнд цаг үе” гэж нэрлэж байжээ. Гэхдээ эмч нарын тусламжтайгаар мэс засалд оролгүй хоолойгоо сэргээж чадсаны үр дүнд тэр 2018 оны аялан тоглолтоо зохион байгуулж байжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд