No menu items!
HomeБоловсрол"Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг нь сугалаагүй...

“Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг нь сугалаагүй цэцэрлэгт оруулах боломжийг нээнэ”

-

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Л.Энх-Амгалан: Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг буюу нийт 200 тэрбум төгрөгөөр нийслэлд сугалаагаар цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 237 мянган хүүхдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Цаана нь улсын хэмжээнд 68,557 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

Харин нийслэлд 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн 647 цэцэрлэгт 104 мянган хүүхэд авах л хүчин чадал байгаа. Цаана нь 34,485 хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй буюу сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүсэж байна. Эдгээр хүүхдээс хоёр настай нь 24 мянга юм. Сугалааны цэцэрлэг хоёр юм уу гурван насанд л байгаа. 

Тиймээс энэ хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг дараах байдлаар шийднэ. Тухайлбал,

  • Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 20 цэцэрлэг ашиглалтад орно. Ингэснээр 3,000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж гарч байна гэсэн үг. 
  • Цэцэрлэг түрээслэхээр болж байна. Ирэх долоо хоногт хамгийн их өндөр ачаалалтай 26 байрлалын хамран сургах тойрогт түрээслэх байрны судалгааг авах нээлттэй сонгон шалгаруулалт хийгдэнэ. Түүнчлэн орон сууцны нэг давхруудыг худалдаж авна.
  • Гэр цэцэрлэгүүдийг ашиглана. Улаанбаатар хотод 100 хүүхдийн цэцэрлэг барихад газрын үнэ орохгүйгээр 1.8 тэрбум төгрөг болж байна. Нэг цэцэрлэгийг гурван жил бариад зуухан хүүхдийн асуудал шийдэж байгаа. Тэгэхэд орчин үеийн технологиор барих гэр цэцэрлэгийн хувьд 100 хүүхдийнхийг 300 сая төгрөгт барьж, 3-5 сарын дотор ашиглалтад орох боломжтой. Уг цэцэрлэгийг 15 жил хүртэл ашиглаж болно.
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ. Улаанбаатар хотод 21 байгууллагад 1,700 хүүхэд байна. Цаашид энэ намар олон байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжих боломж байгаа. 

Хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь тухайн тойрогт байгаа төрийн өмчит цэцэрлэгийн тоогоор буруу төлөвлөдөг байсан. БЗД-ийн 17 дугаар хороонд цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байхад ганцхан цэцэрлэг байна. Шинээр хамран сургах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө.

Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авдаггүй. 30-40 хувьд нь дандаа өөр хамран сургах тойргийн хүүхдийг авдаг байсан. Тиймээс эхний ээлжид тухайн цэцэрлэгийн 70-80 хувьд нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ авах зохицуулалтыг хийх шийдвэр гарлаа.

Есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн 34 мянган хүүхдийн 80-90 хувийг нь сугалаагүй цэцэрлэгт оруулах боломжийг нээнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд