No menu items!
HomeНийгэмУлсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортыг бусдад барьцаалахыг хориглоно

Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортыг бусдад барьцаалахыг хориглоно

-

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт уг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч байна гэж заасан байдаг.

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж, хэрэгжүүлэх, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, нийт 806 обьектоос 146 зөрчил илрүүлсэн байна.

Тиймээс цаашид иргэн, хуулийн этгээдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний бичиг баримт болон улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалахгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулж байна. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд