No menu items!
HomeЭрүүл мэндБ.Ганзориг: "Электрон тамхи хоргүй, бусдыг дам тамхидалтад өртүүлдэггүй" гэсэн төөрөгдөл их байна

Б.Ганзориг: “Электрон тамхи хоргүй, бусдыг дам тамхидалтад өртүүлдэггүй” гэсэн төөрөгдөл их байна

-

Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.

Б.Ганзориг: Тамхи нь уушгины хавдар үүсгэдэг болох нь батлагдчихсан зүйл. Шүүлтүүр багатай тамхи татах, олон жил татах тусам өвчлөх магадлал нэмэгдэнэ. Судлаачдийн тогтоосноор 20 жил хэрэглэсэн бол уушгины хавдар үүсэх эрсдэл өндөр. Энэ зөвхөн тамхи татдаг хүнд л хамааралтай асуудал биш. Дам дамхидалтад байнга өртдөг таван настай хүүхэд 20 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэлтэй.

Манай улсын хувьд тамхитай холбоотой статистик үзүүлэлтүүд өндөр байгаа нь анхаарах асуудал боллоо. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 50 хувь, эмэгтэйчүүдийн 15 орчим хувь нь тамхи татдаг. Сүүлийн үед залуучууд электрон тамхийг хэрэглэх болсон. Нийтий дунд “Электрон тамхи нь хор багатай, бусдыг дам тамхидалтад өртүүлдэггүй” гэсэн төөрөгдөл их байгаа учраас анхаарах шаардлагатай.

Электрон тамхины асуудал судлаачдын анхаарлыг татаж байна. Одоогоор эцсийн дүгнэлтүүд гараагүй ч урьдчилсан байдлаар уушгины хорт хавдар үүсгэх магадлал бүхий 2-3 мянган хорт бодис агуулагддаг, дам тамхидалт үүсгэдэггүй гэдэг нь худал гэдэг нотлогдсоор байна.

Утаат тамхинд ямарваа нэгэн өвчин үүсгэгч 7000 орчим хорт бодис агуулагддаг. Түүний 800 орчим нь уушгины хавдар үүсгэх эрсдэлтэй гэдэг нь тогтоогдсон.

Уушги өвчилсөн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Уушги, элэг зэрэг цуллаг эрхтнүүдийг “дүлий” хэмээн нэрлэдэг. Ямарваа нэгэн өвчин, эмгэг үүссэн үед шинж тэмдэг илэрдэггүй. Шинж тэмдэг илрэх үед аль хэдийн өвчний хожуу үе шатанд шилжсэн байдаг.

Тиймээс эрсдэлт хүчин зүйл бий бол шинж тэмдэг илрээгүй ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв. Тамхи татдаг, тоос ихтэй орчинд ажилладаг, уушгины архаг суурь өвчинтэй, удамшлын шалтгаантай бол урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид хандахад илүүдэхгүй. Хамгийн энгийн шинжилгээний арга нь цээжний рентген. Харин хавдрын өвчлөлийн хувьд уг шинжилгээнд бүрэн найдаж болохгүй. Дэлхий нийтэд бага тунтай компьютер томограф шинжилгээгээр урьдчилан сэргийлэх үзлэгийг хийгээд эхэлчихсэн. Үүнийг нэвтрүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Хэрэв уг шинжилгээг хийвэл уушгины хавдрыг эрт үед нь найдвартай илрүүлж чадна.

Мөн дараах тодорхой шинжүүдийг анхаарч байх хэрэгтэй. Тухайлбал, амьсгалын замын эрхтэн учраас хамгийн түрүүнд ханиах, амьсгаадах шинж илэрнэ. Энэ тохиолдолд ханиад, томуу, уушгины хатгалгаатай андуураад үл тоох, дур мэдэн эмчлэх тохиолдол түгээмэл. Үүнээс болж хугацаа алдах тохиолдол бий.

Уушгины хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Урьдчилан сэргийлэлтийг анхдагч, хоёрдогч, гуравдагч гэсэн гурван түвшинд авч үзнэ. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь эрсдэлт хүчин зүйлээс зайлсхийх. Нэг үгээр хэлбэл тамхи татахаа л болих хэрэгтэй. Хөдөлмөр хамгааллын асуудал чухал. Барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс утаа, тоос, тоосонцроос өөрсдийгөө хамгаалж амны хаалт зүүж хэвшээрэй.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд төр засаг, олон нийтийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, бодлого төлөвлөлт чухал. Тухайлбал, агаарын бохирдлын асуудлыг шийдэх.

Гуравдагч урьдчилан сэргийлэлт нь халдварын болон харшлын гаралтай архаг суурь өвчнүүдийг цаг тухайд нь оношлох, бүрэн төгс эмчлэх юм. Үүнд хувь хүн болон эмнэлгийн байгууллагуудын оролцоо чухал.

“Нэгдүгээрт Эрүүл мэнд” нэвтрүүлэг

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд