No menu items!
HomeХэн юу хэлэвС.Мөнхчулуун: МИК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа

С.Мөнхчулуун: МИК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа

-

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө.

Тэрбээр “ШӨХТГ-ын ээлжит бус хуралдаан боллоо.Бид орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийсэн.

Үүний үр дүнд “МИК ОССК” ХХК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа. Энэ тогтоол гарснаар МИК-д Өрсөлдөөний тухай хуульд заасан хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллах юм. Тодруулбал, өрсөлдөөнийг хязгаарлаж, бусад аж ахуйн нэгжийг зах зээлд гарч ирэхийг хориглох, тухайн аж ахуйн нэгж зохиомлоор хомстол үүсгэх, нэгдэн нийлэхтэй холбоотой зохицуулалтыг дагана гэсэн үг.

Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А295 дугаартай тушаал буюу орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам бий. Уг журамд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд нь МИК-ын хооронд байгуулах ерөнхий гэрээнд талуудын эрх үүргийг тусгана гэж заасан энэхүү журам нь Өрсөлдөөний тухай хуульд заасан аль нэг компанид давуу байдал олгох зүйл заалтыг зөрчсөн байна. 

Монголбанк, СЗХ, Засгийн газар болон бусад холбогдох газруудад ипотекийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хэрхэн зорилтот бүлэгт хүргэх талаар бодлогын зөвлөмж хүргүүлнэ.

Бид “МИК ОССК” компанийн төлөөлөлд тогтоолоо танилцуулсан. Ноёлох үйл ажиллагааг давамгай байдалтай аж ахуйн нэгж жилд хоёроос дээш удаа явуулсан тохиолдолд татан буулгах, хуваах арга хэмжээг шүүхээр дамжуулан ШӨХТГ хэрэгжүүлдэг. 

МИК-ын үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллах ёстой гэдэг үүднээс тогтоол гарч байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагуудаас гаргаж байсан тогтоол шийдвэрүүдтэй холбоотой дүгнэлтийг хүргүүлэхээр ажиллаж байна. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд