No menu items!
HomeДэлхийКейт Мосс хуучин найз залуу Жонни Деппийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өглөө

Кейт Мосс хуучин найз залуу Жонни Деппийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өглөө

-

Алдарт загвар өмсөгч Кейт Мосс өөрийн хуучин найз залуу Жонни Депп болон Эмбер Хердын нарын шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өглөө.

Супер модель Кэйт Мосс болон Жонни Депп нар 1994-1998 онд болзож байсан. Тухайн үед Кэйт Моссыг Жонни Депп шатнаас түлхсэн тухай яриа гарч байсан бөгөөд Амбер Херд үүнийг шүүх хурлын үед дурдсанаар Кэйт Мосс шүүх хуралд оролцох шаардлагатай болсон билээ.

Кэйт Мосс орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө шүүх хуралд цахимаар оролцож, дээрх үйл явдалд тайлбар өгчээ. 

Кэйт Мосс хэлэхдээ “Бид өрөөнөөсөө гарч явж байсан. Жонни надаас түрүүлж гарсныг санаж байна. Бороо ороод шуургатай байсан. Би гарахдаа шатнаас халтирч, нуруугаа гэмтээсэн. Маш их өвдөж байсан болохоор би хашхирсан. Тэр надад туслахаар буцаж гүйж ирээд, өрөөнд ороход тусалж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэр хэзээ ч намайг өшиглөөгүй, түлхээгүй, шатнаас шидээгүй” хэмээн баталжээ. 

Эмбер Херд өмнө нь Жонни Депптэй үүсгэсэн маргааны талаар мэдүүлэг өгөхдөө Кейт Моссын нэрийг дурдсан юм.

36 настай Амбер Херд индрээс мэдүүлэг өгөхдөө Депп болон өөрийн эмэгтэй дүү Уитни Хенрикес хоёрын хооронд болсон хэрүүл маргааны талаар ярьж байхдаа Моссыг дурдсан байна.

Жонни болон Уитни хоёр шатны дэргэд маргалдаж байсан нь Мосс, Депп хоёрын талаарх цуу яриаг түүнд сануулсан гэжээ. Тэрбээр “Тухайн мөчид би Жонниг зогсоохыг оролдсон. Учир нь Уитни нуруугаараа шат руу харан зогсож байсан ба Кейт Мосс болон шатны цуу яриа гэнэт санаанд минь орсон тул би эргэлзэлгүй шууд зогсоохыг оролдсон. Би энэ цуурхлыг өмнө нь хоёр ч хүнээс сонссон байсан учир ихэд тод санасан. Жоннитой хамтдаа байсан бүх хугацааныхаа туршид би хэзээ ч түүнд гар хүрч байгаагүй ч тэгэхэд л би түүнийг анх удаа цохисон” гэжээ.

Херд “Тэр дүүг минь шат руу түлхээгүй” гэж нэмж хэлэв. 34 настай дүү Хенрикес тухайн үйл явдлын дараа  Депп түүнийг нэг удаа цохиж, өөрийг нь өмөөрч байсан эгч Хердийг мөн цохисон гэж хожим мэдүүлсэн юм.

Херд мэдүүлэг өгөхдөө Моссын нэрийг дурдахад Деппийн өмгөөлөгчид зангидсан нударгаараа цохилцож ихэд баяртай байгаа нь харагдсан. Энэ нь тэдэнд алдарт загвар өмсөгчийг гэрчээр авчирч, цуурхлыг таслан зогсоох боломжийг олгосон байх магадлалтай юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд