No menu items!
HomeОнцлохХэн юу хэлэв: 25 тэрбумаар зоорь "шахсан" уу?

Хэн юу хэлэв: 25 тэрбумаар зоорь “шахсан” уу?

-

Нийгмийн даатгалын сангийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбумын үнэтэй зоорь авахаар болсон талаарх мэдээлэл нийгэмд шуугиан тарьсан. Улмаар зургаан тэрбумын өртөгтэй зоорийг 25 тэрбумаар төрд “шахах” гэж байна гэх асуудал ч хөндөгдөж, даатгуулагч иргэдийг хохироож байна гэх шүүмжлэл өрнөөд байгаа юм. Энэ талаар холбогдох албаны хүмүүс ямар тайлбар өгснийг эмхэтгэн хүргэж байна.

“НДС-ийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбум төгрөгөөр зоорь авна”

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Энэ үеэр НДЕГ-ын дарга Д.Зоригт: Чингис хаан банкны хувьд хугацаа сунгагдаж, хадгаламж хэлбэрээр явж байгаад 2019 оны 10-р сараас үзүүлэлт нь огцом муудсан. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гарч, өр төлбөрөө барагдуулаад явж байна. График байгуулсан ч харамсалтай нь энэ дагуу төлбөрөө барагдуулж чадахгүй байна.

Графикийн дагуу Чингис хаан банкнаас 25 тэрбумын өртөг бүхий зоорь авч байгаа бөгөөд зоорийг нийслэл ашиглахаар гурвалсан гэрээ байгуулаад явж байна. Эхний ээлжинд 25 тэрбум төгрөг барагдана. Чингис хаан банканд 40 тэрбум, 24 тэрбумын төгрөгийн өртэй хувьцаа эзэмшигчид байгаа бөгөөд эдгээртэй гурвалсан гэрээ байгуулснаар мөнгө нь НДС руу авлага хаагаад орох юм.

“Зоорь Хөгжлийн банкны барьцаанд байхгүй”

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Чингис хаан банкны хувьд Хөгжлийн банкнаас хадгаламж байршуулсан гэрээ байдаг. Хадгаламж байршуулахад банкны хуулийн дагуу бүх процесс явагддаг. Хөгжлийн банкны зүгээс сүүлд нэмэлт барьцааны гэрээ байгуулж, зарим нэг үл хөдлөх хөрөнгийн шаардах эрхийг авсан. Зоорь манай барьцаанд байхгүй.

“6 тэрбум төгрөгийн үнэтэй зоорийг 25 тэрбумаар шахах ажлыг Монголбанк мэдээгүй гэдэгт эргэлзэж байна”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын санд өртэй байгаа Чингис хаан банкны асуудлыг олон жил ярьж байна. НББХ-ны хуралдаанаар тайлан сонсоход мөн л энэ банктай холбоотой асуудал гарч ирлээ.

Зургаан тэрбум төгрөгийн үнэ бүхий зоорийг 25 тэрбумаар төрд шахах ажлыг Монголбанк мэдээгүй гэдэгт эргэлзэж байна. Одоо тэгээд үүнийг 25 тэрбумаар нь авах ёстой юу. Яг үнэндээ 6 тэрбумын зоорийг 25 тэрбумаар шахаж, энэ олон даатгуулагчийг хохироож болохгүй л дээ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын санг алдагдалгүй болгох асуудал чухал. Чингис хаан банк цаашид оршин тогтнох уу, өр зээлийг нь яах вэ гэдэг асуудал байна” гэлээ.

“Зоорийг зарж, борлуулах үүргийг Чингис хаан банканд өгсөн”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Чингис хаан банк тус зоорийг зээлдэгчээс хурааж авсан. Хурааж авахдаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд үүгээр 20 тэрбумаар үнэлэгдсэн. Банкны өөрийн өмчид шилжсэн зоорь байгаа. Түүнийг Монголбанкны хянан шалгагч нар шалгачихсан. Зоорийг зарж борлуулах үүргийг Чингис хаан банканд өгсөн. Хэн, яаж зарцуулах нь тус банкны асуудал.

“25 тэрбум төгрөгөөр зоорь худалдаж авсан зүйл байхгүй”

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Монголбанканд хураагдсан агуулах байгаа юм байна. Үүнийг нийслэлийн хүн амыг хүнсээр хангах хэрэгцээнд шаардлагатай эсэхийг судлах үүргийг Д.Сумъяабазар даргад үүрэг өгсөн. 25 гэдэг тоо хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Банканд хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийгээд явж байдаг хүн би биш. Ямар нэгэн төсвийн худалдан авалтыг ЗГ-ын тогтоол шийдвэрээр бус, Улсын төсөвт суулгаж, УИХ-аар хэлэлцэж байж шийдэгддэг зүйл. Улсын төсөвт ямар нэгэн хүнсний агуулах худалдаж авах зүйл ер тусгагдаагүй. Тиймээс энэ бол үндэслэлгүй мэдээлэл.

Таван тэрбумын зоорийг 25 тэрбумаар “шахаж” байна гэнэ үү?

2022 оны тавдугаар сарын 19-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Таван тэрбумын зоорийг 25 тэрбумаар “шахаж” байна гэнэ үү? Ингэж болохгүй шүү дээ. Ингээд байвал Монгол Улс хөгжих үү” гэлээ.

“Улсын төсөв, төлөвлөгөөнд орсон зүйл огт байхгүй”

УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариулав. Тэрбээр, “Наад асуудлыг чинь хэсэг бүлэг хүмүүс улс төржүүлж, над руу зохион байгуулалттайгаар дайрч байгаа. Улсын төсөв, төлөвлөгөөнд орсон зүйл огт байхгүй. Хувийн компаниуд хаана, юу гэж ярьсныг би мэдэхгүй. Та ярьж буй зүйлээ няталж, шалгаж байж яриарай” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд