No menu items!
HomeЭрүүл мэндЭМДЕГ: 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана

ЭМДЕГ: 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана

-

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээний талаар ЭМДЕГ-аас мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улсын Засгийн газраас тогтоосон ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээний талаар танилцуулъя.

ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ:

2019 онд ЭМД-ын шимтгэлийн хэмжээ сарын 3200, нэг жилийн 38,400 төгрөг байсан. Харин

  • 2020 онд: Сар – 4,200, жил- 50,400
  • 2021 онд: Сар – 4,200, жил- 50,400
  • 2022 онд: Сар – 4,200, жил- 50,400 байхаар батлагдсан.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 70-100 хувийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авах боломж нээгдэх юм.

Мөн даатгуулагч-иргэн та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгтээ хамрагдах боломжтой юм. Даатгуулагч шимтгэл төлөлтийн дутуу саруудаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын EMD.GOV.MN сайтаас шалгаарай.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах даатгуулагч-иргэдийн эрх, үүргээс танилцуулж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд