No menu items!
HomeУлс төрЧ.Хүрэлбаатар: Б.Лхагвасүрэн Монголбанкны удирдлагаас саналаараа татгалзсан нь дээр

Ч.Хүрэлбаатар: Б.Лхагвасүрэн Монголбанкны удирдлагаас саналаараа татгалзсан нь дээр

-

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Яагаад банкуудын EQR-ыг бэлдүүлээгүй вэ? ОУВС-ийн шаардлагаар хойшлуулж байгаа гэдэг тайлбарыг хэлж байна. ОУВС-ийнхний хойшлуулах гол шалтгаан болж байгаа EQR-ыг та нар энэ хуулийн хугацаанд нь багтааж өмнө нь хийлгүүлчихсэн байх ёстой. Монголбанк ажлаа хийгээгүйгээс болж хойшлогдож байна гэж ойлгож байна. Хувьцааг гаргаж олон нийтэд санал болгохоос өмнө банкуудын нөхцөл ямар байгааг хүмүүс мэдэхгүй байна. Хулихидаад, хулхидуулаад, муу банкуудын хувьцааг худалдан авах эрсдэл үүсч байгаа юм. Тиймээс урьдчилаад EQR-ыг урьдчилаад хийлгэчихсэн байх ёстой байсан. Б.Лхагвасүрэн ажлаа хийгээгүй. Одоо тэгээд УИХ-ыг оруулж, хугацаа хойлшуулах юм ярьж байна.

Хаан банкны хувьцааны талаар асуумаар байна. “Мета” компани Худалдаа хөгжлийн банк хооронд байгуулагдсан гэрээ байгаа юу гэдгийг зөндөө асуусан. Тайлбар өгөхгүй байсаар байгаад  зөвшөөрлийг нь өгчихөөд байна гэж ойлгосон. “Мета” компанийн бичиг нь надад байна. “Мета” бол гэрээний тухай юу ч яриагүй байна лээ. Харин Худалдаа хөгжлийн банктай ямар нэгэн гүйлгээ мөнгө шилжүүлсэн зүйл байхгүйг хэлсэн. Гэрээг үгүйсгээгүй байхад та нар яагаад зөвшөөрлийг нь өгчихдөг юм.

Б.Лхагвасүрэн чи Монголбанкны удирдлагаас саналаараа татгалзсан нь дээр. 3,4 сая хүний амьдралыг чи там болгож байна. Доллараар бизнес хийх боломжгүй боллоо. Цаана нь хулгай, мөнгө угаах үйл ажиллагаанд оролцож, МУ-ын хуулийг зөрчиж байна. Ингэж болохгүй. ЭЗБХ-ноос гарсан Ажлын хэсэг ажлаа хийх гээд мэдээлэл хүсээд байхад өгөхгүй байлгаж байлгаж байгаад шууд зөвшөөрлийг нь өгчихсөн. Энэ чинь хулгай, хууль зөрчсөн үйл ажиллагаа шүү, Б.Лхагвасүрэн. Яасан их эрх мэдэлтэй, яасан их бяртай байна аа чи.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд