No menu items!
HomeОнцлохС.Энхболд: Өдөр бүр зургаагаас дээш янжуур татдаг сурагчид бий

С.Энхболд: Өдөр бүр зургаагаас дээш янжуур татдаг сурагчид бий

-

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хэрэглээний талаар судалгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.

2019 онд ДЭМБ-ын баталсан аргачлалаар халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгааг хийжээ. Тус судалгаагаар нийт хүн амын 24,2 хувь, эрэгтэйчүүдийн 43,7 хувь, эмэгтэйчүүдийн 5,3 хувь нь тогтмол тамхи татдаг гэсэн дүн гарчээ.

Нийслэл болон орон нутгийн 13-15 насны буюу 7-9-р ангийн 4474 сурагчдын хамруулсан үндэсний хэмжээний судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 52,3 хувь нь ямар нэгэн байдлаар тамхин бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн бөгөөд үүний 63,5-ийг хөвгүүд 42,7 хувийг охид эзэлж байгаа аж. Нийт сурагчдын 6,1, эрэгтэй сурагчдын 6,4, эмэгтэй сурагчдын 4,1 хувь нь өдөр бүр 6-аас дээш тооны янжуур хэрэглэдэг эрсдэлтэй гэж гарчээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Электрон тамхийг 13-15 насны нийт хүүхдийн 3,5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь бусад орны үзүүлэлттэй харьцуулахад өндөр байгаа юм. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр үнэгүй авдаг. Өмнө нь тамхи татаж үзээгүй сурагчдын дунд судалгаа явуулахад 29,4 хувь нь цаашид тамхидалтад өртөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Тамхины орц найрлагыг өөрчилснөөр хорт шинж чанарыг бууруулдаг гэсэн ташаа ойлголт түгээмэл байна. Түүнд агуулагдах никотины хэмжээг багасгаснаар хортой нөллөөө нь буурдаг гэдгийг батлах шинжлэх ухааны үндэслэл байхгүй” гэлээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд