No menu items!
HomeНийгэмШинэ байрны үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр байна

Шинэ байрны үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр байна

-

Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас орон сууцны үнийн талаар дараах мэдээллийг өгчээ.

2022 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд зарагдаж байгаа орон сууцны үнийн судалгаагаар мкв шинэ байрны борлуулалтын үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.650.000 төгрөг байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Энканто”, “Хүннү 2222” хороолол болон шинэ гүүр орчмын шинэ орон сууцны үнээс шалтгаалж ийм үнэтэй байгаа аж.

Харин Хан-Уул дүүрэгт борлуулж байгаа нийт орон сууцны борлуулалтын дундаж үнэ нь 3.300.000 төгрөг орчим байна. Хэдийгээр Зайсан, Яармаг, Нүхт орчимд орон сууцны мкв-ын үнэ 3-7 сая төгрөг байгаа боловч Нисэх, Био орчмын алслагдсан хороодын орон сууцны үнэтэй харьцуулж гаргахад Баянзүрх дүүргийн дунджаас бага гарсан.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд орон сууцны үнийн судалгааг танилцуулбал зургаан дүүргийн хэмжээнд дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон орон сууцны мкв-ын дундаж үнэ 2.650.000 төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 40-өөд хувиар өссөн гэсэн үг.

Төсөл хэрэгжүүлэгч компаниуд төслийн байршил дахь гэр хорооллын иргэдийн дунджаар 700 мкв газрыг газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй нь тохиролцсоны үндсэн дээр 100-120 мкв орон сууцаар сольж байгаа. Мөн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг нэмж үнэлэн мкв-ыг нэмэгдүүлэн тооцож, гурван талт гэрээ байгуулан, газар чөлөөлж байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд