No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Болисхан: Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээг хийлгэх явцад гаж нөлөө их гардаг

Б.Болисхан: Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээг хийлгэх явцад гаж нөлөө их гардаг

-

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн уушги, сүрьеэгийн эмч Б.Болисхан эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний талаар мэдээлэл өглөө.

Сүрьеэ өвчин эдгэрдэг үү?

Удаан хугацаанд эмчилгээ хийдэг учраас сүрьеэ өвчин эдгэрдэг үү гэх эргэлзээ ард иргэдийн дунд байдаг. Сүрьеэ бол бүрэн эдгэрэх боломжтой өвчин юм. Оношилгоо, эмчилгээ нь тодорхой. Эм тариа нь үнэ төлбөргүй байдаг. Дэлхийн ихэнх орнууд үнэ төлбөргүй эмчилдэг. Хэдийгээр эмчилгээ үнэ төлбөргүй ч эмчилгээний үргэлжлэх хугацаа зургаан сар байдаг. Гэхдээ шинэ судалгаагаар дөрвөн сар хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Манай орон ч мөн судалж байна. Эмчилгээ эхлээд төд удалгүй өвчний зовиур багасдаг учраас хүмүүс би эдгэрчихлээ гэж бодоод эмчилгээ хаях тохиолдол бий. Үүнийг анхаарах хэрэгтэй

Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Сүрьеэгийн эсрэг үндсэн дөрвөн эм байдаг. Тэдгээр эмийг уугаад эдгэрэх боломжгүйг эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж ойлгож болно. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ нь эмэнд мэдрэг сүрьеэг бодвол ур хугацаа шаардана. Хэрэглэх эм нь ч хоёр гурав дахин их болж, гаж нөлөө нь ч ихэснэ. Үүнийгээ дагаад өртөг нь ч ихэсдэг.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээг хийлгэх явцад гаж нөлөө их гардаг. Сүрьеэ хэзээ ч нэг эмээр эмчилдэггүй бөгөөд дор хаяж гурван /түүнээс дээш/ эмээр хавсарч эмчилнэ. Тэгэхээр гаж нөлөө нь эмээсээ шалтгаалаад өөр. Тухайлбал элэг, бөөр гэмтэх, арьс салст өөрчлөгдөх, мөөгөнцөртөх, сэтгэл санаа тавгүйтэх гэм мэт бүхий л талын өөрчлөлт гарч эхэлдэг. Гэхдээ эмийн гаж нөлөөнөөс айж болохгүй. Гаж нөлөө илрээд би тахир дутуу болох юм байна, дахиад өвчин бий болох вий гэж айгаад хэрэггүй. Энэ гаж нөлөөг хянах тогтолцоо гэж байгаа шүү дээ. Тухайн эм нөлөө үзүүлээд байвал өөр эмээр орлуулах, гаж нөлөөг нь эмчлэх гэх мэт арга хэмжээг авна.

Дэлхий дээр хэрэглэгддэг олон эм бий. Тэр дунд гаж нөлөөгүй эм гэж нэг ч байхгүй. Хүмүүс гаж нөлөөтэй юм бол яагаад хэрэглээд байдаг юм гэдэг л дээ. Ашигтай болон ашиггүй тал гэж хоёр зүйл байна. Тухайн эмийг хэрэглэснээр хэр өгөөжтэй байх уу, хэр гаж нөлөө гарах уу гэдгийг ажиглаад тэнцүүлж үздэг. Мэдээж ашигтай тал ихтэй бол хэрэглээнд нэвтрүүлнэ.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ эдгэрэх үү?

Хэдийгээр удаан хугацаа шаардаж, олон эм хэрэглэдэг ч гэсэн эдгэрдэг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ нь манай орны сүрьеэтэй хүмүүсийн 90-ээс дээш хувийг эзэлж байна. Бүс нутаг, дэлхийн дунджаас өндөр гэсэн үг. Манай улсын эрдэмтэн эмч нар эмэнд тэсвэртэй сүрьеэгийн талаар олон улсын түвшинд эрдэм шинжилгээний ажил хийж, эмчлэх хугацааг 2-3 дахин богнисгосон амжилтыг гаргасан. Эмэнд тэсвэртэй сүрьеэ нь дотроо нэг эмэнд, хоёр эмэнд, олон эмэнд тэсвэртэй гэх мэт хэд хэдэн ялгаатай. Гэхдээ эмчилгээ хийлгээд ямар нэг үр дүнд хүрэх боломжтой байдаг юм шүү. Сүрьеэ туссан хүмүүс энэ эдгэрэх болов уу, гэр бүл маань яах бол гэсэн айдаст автдаг. Айгаад асуудал шийдэгдэхгүй учраас баталгаатай, стандартад нийцсэн эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд