No menu items!
HomeЭрүүл мэнд"Хавдрын өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг мэддэг байх нь хамгийн чухал"

“Хавдрын өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг мэддэг байх нь хамгийн чухал”

-

Эрүүл мэндийн яамнаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган хавдрын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

2010 оноос хойш зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн тоо буурахгүй, өсөж байгаа судалгаа бий. Өвчлөл нэмэгдэж байгаагийн хэрээр түүнийг илрүүлэх чадамж сайжирсан. Зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутагт оношлох боломжтой болсон. Тухайлбал, 21 аймаг бүгд компьютер томографийн аппараттай болсон байна. Энэ жил таван бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ангиографийн аппарат суурилуулчихлаа. Энэ бол томоохон дэвшил.

Манай улсад 2025 он хүртэл зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөл өссөн үзүүлэлттэй байх бөгөөд зөв бодлого хэрэгжүүлснээр түүнээс хойш буурах боломжтой гэдэг урьдчилсан дүгнэлтийг гадны экспертүүд гаргаад байна. Бууруулах үндсэн зарчмын нэг нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг юм.

-Ямар хүчин зүйлс хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна вэ?

-Хавдрын өвчлөл эрхтэн тогтолцоо бүрд өөр өөр шалтгаантайгаар үүснэ. Нөлөөлөх маш олон хүчин зүйл байгаа бөгөөд тэдгээр нь гадаад болон дотоод гэж хуваагдана. Хамгийн гол нь иргэд шалтгаан, эрсдэл болох хүчин зүйлсийн талаар хангалтай сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нь чухал гэдгийг иргэддээ юун түрүүнд зөвлөмөөр байна.

Тухайлбал, элэгний B, C вирусийн аль нэг нь илэрсэн тохиолдолд элэгний хатуурал, хавдраар өвчлөх эрсдэл 50 буюу түүнээс дээш хувьтай байна гэдгийг мэддэг байх, энэ тохиолдолд ердийн урьдчилан сэргийлэх үзлэгийн давтамжаас илүү богино хугацаанд эмчид үзүүлж, хянуулж байх шаардлагатай. Үүнтэй адил хеликобактертай, ходоодны шархтай бол мөн л урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй.

Иргэд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, элэгний B, C вирус, хеликобактер, эхо шинжилгээгээр элэгний өөхлөлт, цөсний хүүдийн ургацаг, цээжний рентгенээр бронхиттой, бусад эрсдэл байгаа эсэхийг мэдэх нь чухал.

Эрсдэлээ л мэдээд авчихад түүний дагуу, тухайн эрхтэн тогтолцоондоо илүү анхаарал хандуулж, үзлэг шинжилгээгээ нарийсгаад явах ёстой юм.

Хавдар үүсэхэд нөлөөлдөг нийтлэг хүчин зүйлс:

Амьдралын хэв маягийн асуудал, тэр дундаа зохисгүй хэрэглээтэй холбоотой асуудал маш чухал. Тухайлбал, олон жил тамхи татсан хүн уушгины хавдраар өвчлөх эрсдэл маш өндөр. Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ нэлээд нэмэгдсэн. Үүний хор уршиг хэдэн жилийн дараа гарах, ердийн тамхинаас илүү хор уршиг үзүүлэх эсэхийг тааж мэдэхгүй. Уушгины хорт хавдраас гадна магадгүй булчирхайн хорт хавдрын өвчлөл ихсэхийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хор уршгийг нь мэддэг бол татгалзах л хэрэгтэй.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд