No menu items!
HomeЭрүүл мэндС.Энхболд: Эрт илрүүлгээр бага насны гурван хүүхдэд хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн

С.Энхболд: Эрт илрүүлгээр бага насны гурван хүүхдэд хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн

-

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр, “Тавдугаар сарын 1-нээс эхлэн бүх иргэдээ эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 18 мянган хүн хамрагдаад байна. Долоо хоног тутамдаа үр дүнгийн мэдээллийг нэгтгэж байгаа. Дүгнэхэд арай эрт байна.

Урьдчилсан дүнгээр ходоодны үрэвсэл их оношлогдож байна. Гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдаж байна. Тархины хавдартай гэж сэжиглэгдэж байгаа бөгөөд эцсийн байдлаар онош баталгаажаагүй. Үүнийг дараагийн шатны нарийн шинжилгээ хийлгэснээр онош баталгаажна.

Олон нийтийн сүлжээгээр 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр үр ашиггүй шинжилгээ хйиж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Тийм зүйл байхгүй. 18-аас дээш насны дөрвөн багцад 60-150 мянган төгрөгийн шинжилгээ хийж байгаа. 0-17 насны хүүхэд оршин суугаа газрынхаа анхан шатны байгууллагад үзүүлэх бөгөөд үүнд ямар нэгэн үнэ төлбөр байхгүй.

0-5 насны хүүхдэд дөрөв, 6-17 насны хүүхдэд зургаан төрлийн шинжилгээ хийж байгаа. Бид зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн статистик мэдээлэл, судалгаанд тулгуурлаж багцалсан шинжилгээг гаргасан” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд