No menu items!
HomeХэн юу хэлэвХэн, юу хэлэв: Эрт илрүүлэх үзлэгийн насны багц, оношилгооны нэр төрлийг нэмсэн

Хэн, юу хэлэв: Эрт илрүүлэх үзлэгийн насны багц, оношилгооны нэр төрлийг нэмсэн

-

Тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын иргэн бүрийг “Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх” үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон билээ. Энэ талаар холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Л.Бямбасүрэн: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд үзлэг шинжилгээнд хамрагдахад 2019 оноос хойших ЭМД-аа төлсөн байх ёстой

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар /ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т  Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу ажил эрхлэгч, ажил олгогч талууд хувь тэнцүү хэмжээгээр даатгалаа төлөөд явж байгаа.

Тодруулбал, ажил олгогч хоёр хувь, ажил эрхлэгч цалингаасаа хоёр хувийг тус тус төлсөн байх ёстой. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардана. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний дүн юм.

Өнгөрсөн 2019 онд 38,400 төгрөг, 2020-2022 онд 50,400 төгрөг буюу нийт 189,600 төгрөгийг Даатгалын тухай хуульд заасны дагуу төлсөн байх шаардлагатай.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд даатгалаа өөрсдөө төлдөг. Судалгаа хийж үзэхэд, даатгал төлөх насны нийт иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгал төлж, даатгалдаа хамрагдсан байдаг

/2022.04.29/

Б.Бямбадорж: Зөвхөн урилга дээр товлосон өдөрт, хуваарилагдсан эмнэлэгтээ үзлэг, шинжилгээнд хамрагдана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэгээр үүссэн датаг нэгдсэн платформд хадгална. Тодруулбал, өрх, тосгоны эрүүл мэндийн төв буюу анхан шатны нэгжүүд шинжилгээний мэдээллийг хадгалж, нийгмийн эрүүл мэндийн чухал ажил болох өвчнөөс сэргийлэх, архаг өвчин илэрсэн тохиолдолд хяналтдаа авч, хүндрэхээс сэргийлэх бодлого баримтлах боломж нээгдэж байна.

Зохион байгуулалтын тухайд нийслэлийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд штабууд байгуулагдсан. Энэ нь хүртээмжийг сайжруулах, графикийн дагуу шинжилгээнд хамрагдаж буй эсэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд аль хорооны иргэдийг хаана хамруулах төлөвлөлт хийгдсэн. Иймд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллага дээр очиж шинжилгээнд хамрагдана.

Өөрөөр хэлбэл, урилга ирсэн, товлосон өдөртөө очиж шинжилгээнд хамрагдах ёстой. Нэг зүйл тодруулж хэлэхэд, тухайн иргэний цөс, ходоод өвдөх гэх мэтчилэн бие тавгүйрхэх буюу эрүүл мэндийн тусламж авах шаардлага гардаг. Энэ үедээ товлолоос урдуур орж үзлэг шинжилгээ хийлгэх боломжгүй. Эрүүл мэндийн төвүүдийн үндсэн үйл ажиллагаа явагдсаар байгаа тул тусламж үйлчилгээгээ аваад явна. Харин урьдчилан сэргийлэх багц шинжилгээ бол тусдаа зүйл.

/2022.04.29/

ЭМДЕГ: Урилга ирсэн үед хамрагдаарай

ЭМДЕГ: Монгол улсын иргэн та 2022.05.01-ээс эхлэн жилийн турш үргэлжлэх эрт илрүүлэх үзлэгтээ харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс урилга ирсэн үед хамрагдаарай. Даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийнхээ насны багцад товлолт хугацаандаа хамрагдснаар дараах өвчин, эмгэгүүдийг илрүүлж, эмчлүүлэх боломжтой.

/2022.04.30, ЭМДЕГ/

С.Энхболд: Урьдчилан сэргийлэх үзлэг нэг жилийн хугацаанд зохион байгуулагдана

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд зохион байгуулагдана. Ингэхдээ аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэдэд явуулын амбулаториор үзлэг хийх юм. Энэ мэт маш олон ажлууд хийгдэж байгаа. Иймд иргэд маань хувь хүний үүргээ биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна.

Бид урьдчилан сэргийлэх багцыг зургаан насны ангиллаар хийж байгаа. Өмнө нь манай улс 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хамрагдалтын байдал маш бага үзүүлэлттэй буюу 8.8 хувьтай байсан юм. Тиймээс энэ жилээс эхлэн насны багцыг нэмж, оношилгооны нэр төрлийг 11-ээс 19 болгож нэмэгдүүлсэн.

Тодруулбал, насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 0-17 насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна.

Энэ арга хэмжээ нь иргэдийг өвдөхөөс нь өмнө өвчнийг эрт илрүүлж, монгол хүнийхээ эрүүл мэндэд анхаарч буй нэгэн том алхам гэж ойлгож болно. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ өнөөдөр албан ёсоор эхэлснийг мэдэгдье.

/2022.05.01/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд